Logo
UFE
2026-06-02

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн нэрэмжит “UFE - 2026” Монголын их, дээд сургуулийн багш, ажилтнуудын дундах боулингийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр King Bowling Center-т амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд СЭЗИС, Мандах Их Сургууль, АШУҮИС, ДХИС, ХААИС, ШУТИС , Боловсролын Мэдээллийн Технологийн Төвийн багууд оролцлоо.

Тэмцээний багийн дүнгээр:

🥇 Тэргүүн байр – Санхүү Эдийн Засгийн Их Сургууль

🥈 Дэд байр – Боловсролын Мэдээллийн Технологийн Төв

🥉 Гутгаар байр – Мандах Их Сургууль

Мөн тэмцээний шилдэг тоглогчдыг шалгаруулахад:

🎳 Эрэгтэй өндөр оноотой тоглогчоор 206 оноогоор Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн ректор Б.Мөнхбаяр

🎳 Эмэгтэй өндөр оноотой тоглогчоор 153 оноогоор Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн багш Алтантуяа нар тус тус шалгарлаа.

Тэмцээн нь их, дээд сургуулиудын багш, ажилтнуудын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэх, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, боулингийн спортыг сурталчлан хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд оролцсон нийт сургууль байгууллага, тамирчдад талархал илэрхийлье.