2022-06-18
Улаан сарнай 35 жил - "Хүрэл үе"-ийн мэндчилгээ

СЭЗИС-ийн дэргэдэх цэнгээнт бүжиг, бүжгийн спортын Улаан сарнай хамтлаг нь 1986 онд Боловсролын болон Соёлын тэргүүний ажилтан Давийнямын Төмөрхүү багшийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд өдгөө 35 нас хүрчээ. Өөрсдийгөө Улаан сарнайн "Хүрэл үе" үеийн бүжигчид 35 жилийн ойн үеэр бүжгийн багш Гантулгын найруулсан бүжгийг дахин сэргээн бүжиглэж, 300 хол давсан Улаан сарнайчууддаа хүргэж байна.
Улаан сарнайн "Хүрэл үе"-ийн мэндчилгээ дэвшүүлсэн гишүүд: (Мэргэжил, хамтлагт бүжиглэж байсан он)
- Г.Ганцэцэг (Нягтлан бодогч, 1994-1997)
- Ч.Золчимэг (Бизнесийн удирдлага,1994-1999)
- З.Сугармаа (Банк, санхүүч, 1995-1999)
- Л.Ганзул (Нягтлан бодогч, эдийн засагч, 1995-2001)
- Б.Саруултуяа (Бизнесийн удирдлага, 1995-2001)
- О.Сувд (Банк, санхүүч, 1996-1998)
- Г.Тамир (Банк, санхүүч, 1996-2000)
- Ц.Цогжавхлан (Тогооч, 1997-2000)
- Д.Ганцог (Бүжгийн спортын шүүгч, 1997-2004)
- Х.Батбаатар (Нягтлан бодогч, 1997-2004)
- Б.Батбаатар (Банк, санхүүч, 1998-2002)
- Б.Сэлэнгэ (Бүжгийн спортын шүүгч , 2003-2004)


