СЭЗИС-д суралцах мэргэжлээ хэрхэн сонгох вэ?

СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрт 15 мэргэжил, 41 хэлбэрээр суралцах боломжтой. СЭЗИС-д элсэх босго онооны болзлыг хангасан бүртгүүлэгчдийг ЭЕШ-ын оноогоор эрэмбэлэн, дөрвөн бүлгээр жагсаалт үүснэ. 2022.06.27-ны 15:00 цагаас өмнө ур чадварын шалгалт өгсөн бүртгүүлэгчдийн оноо жагсаалтад нэмэгдэж тооцогдоно.
- Бүлэг I Математик, Англи хэл, Ур чадварын оноо
- Бүлэг II Математик, Нийгмийн тухай мэдлэг, Ур чадварын оноо
- Бүлэг III Математик, Англи хэл, Ур чадвар, Ярилцлагын оноо
- Бүлэг IV Математик, Англи хэл, Ур чадварын оноо - 1 жилийн эрчимжүүлсэн сургалт
Хяналтын тоонд багтсан, шалгуур хангасан элсэгчид 2022.06.29-ний 10:00 цагаас эхлэн цагийн хуваарийн дагуу суралцах мэргэжил, хэлбэрээ сонгоно. Математик, Англи хэл, Нийгмийн тухай мэдлэг хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн элсэгчид бүх бүлэгт жагсах боломжтой. Ярилцлага өгсөн бүртүүлэгчид Бүлэг III-ийн жагсаалтад орно. Аль нэг бүлгээс мэргэжил, суралцах хэлбэрээ сонгон, урьдчилгаа төлбөр төлж баталгаажуулсан тохиолдолд хяналтын тоонд багтаагүй бүртгүүлэгчийн жагсаалт ахиж, мэргэжилээ сонгох боломжтой болно. Бүлэг IV-т жагссан бүртгүүлэгчид “Кодчилол” эрчимжүүлсэн 1 жилийн сургалтад элсэн суралцах боломжтой болно. Мэргэжил, суралцах хэлбэр, бүлэг, ЭЕШ-ын босго онооны мэдээллийг доорх хүснэгтээс авна уу.
Бүлэг I - Математик, Англи хэл хичээлийн ЭЕШ-ын дундаж оноо 620-оос дээш
- МЭРГЭЖИЛ
- Банк
- Суралцах хэлбэр
- Үндсэн хөтөлбөр (4 жил СЭЗИС)
- ОХУ-ын ЗГ-ын харъяа Санхүүгийн Их сургууль (2жил СЭЗИС +2 жил, Москва хот)
- Суралцах хэлбэр
- Бизнесийн удирдлага
- Суралцах хэлбэр
- Үндсэн хөтөлбөр (4 жил СЭЗИС)
- БНХАУ-ын Далиан их сургууль (2 жил СЭЗИС+2 жил, Далиан хот)
- БНСУ-ын Хандонг глобал их сургууль (2 жил СЭЗИС+2 жил Хандонг, Поханг хот
- БНСУ-ын Вуусонгийн их сургуулийн Солбридж Олон улсын бизнесийн сургууль (2 жил СЭЗИС+2 жил Солбридж, Дайжон хот)
- БНХАУ-ын Донгбей Санхүү эдийн засгийн их сургууль (2 жил СЭЗИС+2 жил Донгвей, Далиан хот)
- ОХУ-ын Санхүүгийн Их сургууль (2 жил СЭЗИС+2 жил, Москва хот)
- Суралцах хэлбэр
- Даатгал
- Суралцах хэлбэр
- Үндсэн хөтөлбөр (4 жил СЭЗИС)
- Суралцах хэлбэр
- Маркетинг
- Суралцах хэлбэр
- Үндсэн хөтөлбөр (4 жил СЭЗИС)
- БНСУ-ын Вуусонгийн их сургуулийн Солбридж Олон улсын бизнесийн сургууль (2 жил СЭЗИС+2 жил Солбридж, Дайжон хот )
- Суралцах хэлбэр
- Мэдээллийн систем
- Суралцах хэлбэр
- Үндсэн хөтөлбөр (4 жил СЭЗИС)
- ОХУ-ын Дорнод Сибирийн технологийн удирдлагын их сургууль (2 жил СЭЗИС+2 жил Дорнод Сибирь, Улан-Удэ хот)
- ОХУ-ын Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургууль (2 жил СЭЗИС+2 жил, Иркутск хот )
- Суралцах хэлбэр
- Дата аналист
- Суралцах хэлбэр
- Тайвань улсын Азийн Их сургууль (2 жил СЭЗИС+2 жил, Тайчунг хот)
- Суралцах хэлбэр
- Нягтлан бодох бүртгэл
- Суралцах хэлбэр
- Үндсэн хөтөлбөр (4 жил СЭЗИС)
- Тайваний Азийн их сургууль (2жил СЭЗИС +2 жил, Тайчунг хот)
- БНХАУ-ын Донгбэй их сургууль (2 жил СЭЗИС +2 жил Донгвей, Далиан хот)
- Суралцах хэлбэр
- Санхүү
- Суралцах хэлбэр
- Үндсэн хөтөлбөр (4 жил СЭЗИС)
- Тайванийн Азийн их сургууль (2жил СЭЗИС +2 жил, Тайчунг хот)
- БНХАУ-ын Донгбэй их сургууль (2жил СЭЗИС +2 жил Донгбэй, Далиан )
- БНСУ-ын Вуусонгийн Их сургуулийн Солбридж ОУБС (2 жил СЭЗИС +2 жил БНСУ-ын Дайжон хот)
- ОХУ-ын Эрхүүгийн Үндэсний Судалгааны Их сургууль (2 жил СЭЗИС+2 жил, Иркутск хот)
- Суралцах хэлбэр
- Олон улсын худалдаа
- Суралцах хэлбэр
- Үндсэн хөтөлбөр (4 жил СЭЗИС)
- БНХАУ-ын Донгвей их сургууль (2 жил СЭЗИС+2 жил Донгвей, Далиан хот)
- БНХАУ-ын Далианы Политехникийн их сургууль (2 жил СЭЗИС+2 жил Политехник, Далиан хот)
- Суралцах хэлбэр
- Олон улсын мэргэшсэн хөтөлбөр
- Суралцах хэлбэр
- Нягтлан бодох бүртгэл, ACCA (Англи, Лондон, BPP Их сургууль 2 жил, СЭЗИС 2 жил)
- Нягтлан бодох бүртгэл, CGMA (3.5-4 жил СЭЗИС)
- Суралцах хэлбэр
- Эдийн засаг
- Суралцах хэлбэр
- Үндсэн хөтөлбөр (4 жил СЭЗИС)
- Суралцах хэлбэр
- Эрх зүй
- Суралцах хэлбэр
- Үндсэн хөтөлбөр, Эрх зүй, НББ хосолсон (4+1 жил СЭЗИС)
- Үндсэн хөтөлбөр, Эрх зүй, Санхүү хосолсон (4+1 жил СЭЗИС)
- Суралцах хэлбэр
- Банк
Бүлэг II - Математик, Нийгмийн тухай мэдлэг хичээлийн ЭЕШ-ын дундаж оноо 620-оос дээш
- МЭРГЭЖИЛ
- Аялал жуулчлал
- Суралцах хэлбэр
- Үндсэн хөтөлбөр (4 жил СЭЗИС)
- Японд дадлага хийх (1 жил СЭЗИС+1 жил Японд дадлага+2 жил СЭЗИС)
- БНХАУ-ын Шандонг мужийн Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний коллеж (1 жил СЭЗИС+2 жил Шандонг+1 жил СЭЗИС)
- Суралцах хэлбэр
- Зочлох үйлчилгээний менежмент
- Суралцах хэлбэр
- Үндсэн хөтөлбөр (4 жил СЭЗИС)
- Суралцах хэлбэр
- Эрх зүй
- Суралцах хэлбэр
- Үндсэн хөтөлбөр (4 жил СЭЗИС)
- БНХАУ-ын Далианы их сургууль (2 жил СЭЗИС+2 жил Далиан, Далиан хот)
- Суралцах хэлбэр
- Аялал жуулчлал
Бүлэг III - Математик, Англи хэл хичээлийн ЭЕШ, ярилцлагын оноо 620-оос дээш
- МЭРГЭЖИЛ
- Энтрепренершип
- Суралцах хэлбэр
- Энтрепренершип (3 жил СЭЗИС)
- Суралцах хэлбэр
- Энтрепренершип
Бүлэг IV - Математик, Англи хэл хичээлийн ЭЕШ-ын дундаж оноо 480-оос дээш
- МЭРГЭЖИЛ
- Кодчилол
- Суралцах хэлбэр
- Мэдээллийн технологийн эрчимжүүлсэн 1 жилийн сургалт
- Суралцах хэлбэр
- Кодчилол
Та өөрт тохирох мэргэжил, суралцах хэлбэрээ сонгохын тулд дараах байдлаар мэдээлэл аваарай.
- Элсэгчийн гарын авлагаас мэргэжил хөтөлбөрийн талаар мэдээлэл авах
- Бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн журамтай танилцах
- Мэргэжлийн танилцуулга видеог СЭЗИС-ийн youtube сувгаар үзэх
- 2022.06.29-2022.07.01-ний 09:00-18:00 цагийн хооронд мэргэжлийн тэнхимийн эрхлэгч, багш нараас зөвлөгөө, мэдээлэл авах
- СЭЗИС-ийн байранд өөрийн биеэр ирэх
- Мэргэжил тус бүрийн цахим танилцуулга хийх “Онлайн оффис”-т дараах холбоосоор хандана уу.
СЭЗИС-ийн элсэлтийн комисс