Logo
UFE
2022-08-18

СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутнуудын анхааралд

СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутнуудын анхааралд

СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн нийт оюутнууддаа 2022-2023 оны хичээлийн жилийн мэнд хүргэе. Сургалтын үйл ажиллагаа эхлэх бэлтгэл ажлуудтай холбоотой мэдээлэлтэй танилцана уу.

  1. Шилжилт, хөдөлгөөний бүртгэл
    • Мэргэжил, хөтөлбөр хооронд шилжих, урт хугацааны чөлөө авах хүсэлт
    • Мэргэжил, хөтөлбөр хооронд шилжих шалгуур хангасан оюутан шилжин суралцах болон урт хугацааны чөлөө авах хүсэлтээ 2022.08.22-23-ны өдөр БСА-ны мэргэжилтэн Ж.Наранчимэгт маягтын дагуу naranchimeg.j@ufe.edu.mn э-мэйл хаягаар гаргана уу.
    •  
    • Магадлан итгэмжлэгдсэн гадаад, дотоодын их, дээд сургуулиас шилжиж ирэх хүсэлт
    • Магадлан итгэмжлэгдсэн гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцаж байгаа дараах шалгуурыг хангасан оюутан шилжин суралцах хүсэлтээ 2022.08.22-2022.08.26-ны өдрийн хооронд СЭЗИС-ийн Бакалаврын сургалтын албанд гаргана.
  2. Хос хавсрага мэргэжлээр суралцах хүсэлт авах
    • Оюутан суралцаж байгаа үндсэн мэргэжлээс гадна хоёр дахь мэргэжлээ хос мэргэжил эсвэл хавсарга хөтөлбөрөөр эзэмшиж, мэргэжлийн мэдлэг, хөрвөх чадвараа нэмэгдүүлэх боломжтой.
      • Хос мэргэжил: Оюутан хоёр дахь бакалаврын зэргээ сонгон 40-өөс дээш багц цагийн хичээл судлан, дадлага, кейс, төгсөлтийн шалгалтыг өгснөөр хос мэргэжил эзэмшин, бакалаврын хоёр дипломтой төгсөнө.
      • Хавсарга хөтөлбөр: Оюутан өөр мэргэжлийн 30 багц цагийн хичээл судлан хавсрага мэргэжил эзэмшиж, хавсарга хөтөлбөрийн сертификаттай төгсөнө.
    • Хос болон хавсарга мэргэжлээр сурах шалгуур:
      • Оюутан суралцаж буй үндсэн мэргэжлийнхээ сургалтын төлөвлөгөөний цуглуулсан нийт багц цаг нь 70 кредитээс дээш;
      • Хуримтлуулсан гоч дүн 2.6-аас дээш.
    • Мэргэжлийн танилцуулга, судлах хичээлийн мэдээллийг “Бакалавр 2.0” хөтөлбөрийн танилцуулгаас авна уу.
  3. Дотуур байрны бүртгэл
    • СЭЗИС-ийн оюутны дотуур байрны бүртгэл 2022 оны 08 сарын 18-аас 26-ыг дуустал бүртгэнэ.
  4. Хичээл сонголт
    • Баталгаажуулах хичээл сонголт нээх хугацаа:
      • 2, 3 болон төгсөх курсын оюутнуудын систем 2022-08-24 өдрийн 14:00 цагт,
      • 1-р курсын оюутнуудын систем, 2022-08-29 өдрийн 14:00 цагт тус тус нээгдэнэ.
    • 2022-2023 оны 1-р улиралд баталгаажуулах сонголт 2022.08.31.-ний өдөр хаагдана. Хичээл сонголттой холбоотой хүсэлтийг INFOSYS-ээр гаргаж шийдвэрлүүлнэ.
  5. Хичээлийн шинэ жилийн нээлт
    • 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ СЭЗИС-ийн А байрны 313 тоот, С байрны 4 давхарын танхимд зохион байгуулагдана.
  6. Хичээл эхлэх
    • 2022-2023 оны хичээлийн жилийн хичээл сургалтын үйл ажиллагаа 2022.09.05-ны Даваа гарагт батлагдсан хуваарийн дагуу эхэлнэ.

Дэлгэрэнгүйг infosys@ufe.edu.mn цахим хуудаснаас авна уу.

СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгааны алба

2022.08.17