БАКАЛАВРЫН ЭНТРЕПРЕНЕРШИП ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ
СЭЗИС-ИЙН ЭНТРЕПРЕНЕР ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ
СЭЗИС-ийн Бакалавр 2.0 хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй бакалаврын ЭНТРЕПРЕНЕРШИП хөтөлбөрийн нээлт арга хэмжээ 2022.09.03-ны өдөр зохион байгуулагдлаа. Асуудал, бэрхшээлийг боломж болгон харж, технологийн болон бүтээлч чадвараа ашиглан үр дүнтэй шийдэл бүхий бизнесийг бүтээж чаддаг шинэчлэгчдийг бэлтгэх зорилготой хөтөлбөрт нийт 20 гаруй оюутнууд 3 жилийн хугацаанд суралцана.
Нээлтийн арга хэмжээнд СЭЗИС-ийн удирдах зөвлөлийн дарга Р.Амаржаргал, ректор Б.Мөнхбаяр, ректорын зөвлөлийн гишүүд Ж.Батхуяг, Б.Мөнхзаяа, С.Бямбахорол, Д.Анхтуяа, бакалаврын хөтөлбөрийн зөвлөх Г.Батхуяг, Бакалаврын хөтөлбөрийн багш нар, элсэгчид болон тэдний гэр бүлийн төлөөлөл оролцлоо.
Мөн урилгаар салбар бүрд амжилттай бизнесээ эрхэлж буй энтрепренерүүдийн төлөөлөл оролцож өөрсдийн бизнес эрхлэх туршлагаасаа хуваалцаж, Монголын төдийгүй, дэлхийн хэмжээнд бизнес эрхлэх боломжийн тухай өөрсдийн санал бодлоо хуваалцлаа.
• “Brighton Edtech” компанийн хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал – А.Ариунтуяа,
• “Ялгуун” брендийн үүсгэн байгуулагч - Н.Өлзиймаа,
• “Star venture builder” компанийн үүсгэн байгуулагч, CEO - Б.Золбоо,
• “Юбикаб, Мезорн” компаниудын хамтран үүсгэн байгуулагч – О.Золбаяр,
• “mmusic” компанийн гүйцэтгэх захирал –Д.Батмагнай
Хөтөлбөрийн нээлтээр үеэр Бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш Т.Ууганболд "Стратегийн удирдлага" шинээр хэвлэгдсэн номоо хүндэт зочдодоо гардууллаа. Ууганболд багшдаа мэргэжлийн шинэ сурах бичиг хэвлэн гаргаж, монгол хэлээр унших эх сурвалжийг нэмэгдүүлж байгаад баяр хүргэж, цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье.
Хүрэлцэн ирсэн хүндэт зочдодоо, зохион байгуулсан нийт хөтөлбөрийн багш нартаа талархал илэрхийлье.
Уг хөтөлбөр жилдээ 2 удаа элсэлт авах ба ерөнхий боловсрол эзэмшсэн элсэгчид 3 жилийн хугацаанд 120 кредит цагийн, бакалаврын зэрэгтэй элсэгчид 1.5-аас 2 жилийн хугацаанд 64 кредит цагийн хичээл судлан ЭНТРЕПРЕНЕРШИП-ээр мэргэшсэн Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгсөнө. Цагийн хөтөлбөрийн бүртгэл 2022.10.01-ний өдрийг хүртэл явагдана. Admission.ufe.edu.mn хаягаар бүртгэл явагдаж байна.
Хөтөлбөрийн давуу тал
• Өөрийн бодит бизнесийг эхлүүлэх болон хөгжүүлэх боломж
• Хөрөнгө оруулалт татах, бизнесийн хамтрагчаа олох боломж
• Мэргэших сертификаттай богино хугацааны сургалт руу хөрвөх боломж
• Үйлдэлд суурилсан интерактив сургалтын технологитой
• Тусгайлан тохижуулсан сургалтын орчинтой
• СЭЗИС-ийн ментор багш нар болон салбарын мэргэшсэн менторууд
• Энтрепренер академийн гишүүн болж насан туршдаа хамтран ажиллах боломж
Онцлох хичээлүүд
• Бизнесийн оновчтой загварчлал ба сэтгэлгээ
• Энтрепренерийн маркетинг
• Энтрепренерийн сэтгэл судлал
• Нейро дизайн
• Дижитал маркетинг ба сошиал медиа
• Инновацийн стратегийн удирдлага
• Стратегийн хэлцэл ба харилцаа
• Технологийн хөгжлийн хандлага
• Энжел ба Венчур капитал
• Гарааны бизнесийн хууль эрхзүй
Төгсөгчийн ажлын байр
• Гарааны бизнес үүсгэн байгуулагч
• Бизнесийн байгууллагад шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх энтрепренер
• Бизнесийн байгууллагад өсөлтийг бий болгогч энтрепренер
• Бизнес хөгжүүлэгч, ментор, зөвлөх, энтрепренер
• Маркетинг, борлуулалт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн удирдлага
• Бүтээгдэхүүн болон технологийн патент эзэмшигч
Хөтөлбөрийн чиглүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан Бизнесийн удирдлагын багш Т.Төгөлдөр, Т.Ууганболд, Г.Болор-эрдэнэ, хамтран зохион байгуулсан Т.Алтангэрэл, Б.Болорсувд, Б.Идэрцогт, Г.Сайнбилэг, Г.Эрдэнэцэцэг, М.Анхбаяр, Г.Энхцэцэг, Б.Бат-амгалан, Ч.Баярцэцэг, Ж.Хүнболд, Г.Намужин, Б.Мөнхцог, Г.Дагвасүрэн нартаа талархал илэрхийлж, хөтөлбөрийн хэрэгжилтэд нь амжилттай хүсье.
Шинэ элсэгчдэдээ амжилт хүсэж, СЭЗИС-ийн 99 дэх хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье.
СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгааны алба