Logo
UFE
2021-12-14

Монгол дахь оросын хамтын ажиллагааны төлөөлөгчийн газар СЭЗИС-ийн мэргэжилтэн, багш нарт Хүндэт Өргөмжлөл гардуулах ёслол боллоо

Монгол дахь оросын хамтын ажиллагааны төлөөлөгчийн газар СЭЗИС-ийн мэргэжилтэн, багш нарт Хүндэт Өргөмжлөл гардуулах ёслол боллоо

    2021 оны 12-р сарын 13-ны өдөр Монгол дахь оросын хамтын ажиллагааны төлөөлөгчийн газар Улаанбаатарын Оросын төвд СЭЗИС-н мэргэжилтэн, багш нарт Хүндэт Өргөмжлөл гардуулах ёслол боллоо. Шагналыг Монгол дахь ороссын хамтын ажиллагаа, Оросын Төвийн захирал, ОХУ-н Элчин Сайдын Яамны зөвлөх Базархандаев А.Р. гардууллаа. 

Сүүлийн 2 жилийн үр бүтээлтэй ажлын үр дүнд СЭЗИС ОХУ-н тэргүүний Их Сургуулиуд болох ОХУ-н Санхүүгийн Их Сургууль, Ирхүүгийн Шинжлэх Ухаан Техникийн Их Сургууль, Дорно Сибирийн Технологи Удирдлагын Их Сургуулиудтай хамтарсан 5 хөтөлбөрийг эхлүүлсэн юм.

ОХУ-н эрдэмтэдтэй уламжлал болсон эрдэм шинжилгээний хурлуудад оролцох, оюутнууд багш нарт зориулсан арга хэмжээнүүдэд хамрагдсаар байна.

Дорно Сибирийн Технологи Удирдлагын Их Сургуультай хамтран 2021 оны 4-р сарын 15-ны өдөр Орос Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “ОХУ болон МУ-н нийгэм эдийн засгийн хөгжил: асуудлууд болон хэтийн төлөв”, Байгалийн Улсын Их Сургууль, Тувагийн Улсын Их Сургуулийн ЭШХ-д эрдэмтэн багш нар хамтран оролцсон юм.

Орос Монголын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ийнхүү СЭЗИС олон хамтын арга хэмжээ зохион байгуулж, оролцсон бөгөөд ОХУ-н Ин Сургуулиудтай 18 санамж бичиг, гэрээ байгуулж, цаашид хамтран ажиллах боломжтой болсон билээ.

Эдгээр үр бүтээлтэй ажлуудыг үндэслэн Гадаад Хэргийн Яам, Монгол дахь оросын хамтын ажиллагааны төлөөлөгчийн газар Улаанбаатарын Оросын төв орос монголын боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж дараах багш, мэргэжилтнүүдэд “Хүндэт Өргөмжлөл” гардууллаа.

  1. Бямбадаш Мөнхбаяр, СЭЗИС-н ректор, профессор;
  2. Батбаатар Мөнхзаяа, Бакалаврын сургалт судалгаа хариуцсан проректор, профессор;
  3. Цагаач Батбаяр, инноваци хөгжлийн албаны дарга;
  4. Имидеева Ирина Владимировна, евразийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, эдийн засгийн ухааны доктор;
  5. Зоригт Оюунцацрал, санхүү удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор, Москвагийн Санхүүгийн Их Сургуулийн санхүүгийн хамтарсан хөтөлбөрийн багийн ахлагч;
  6. Бор Амарсанаа, бизнесийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, эдийн засгийн ухааны доктор, Москвагийн Санхүүгийн Их Сургуулийн бизнесийн удирдлагын хамтарсан хөтөлбөрийн багийн ахлагч;
  7. Насанжаргал Саранчимэг, мэдээллийн системийн тэнхимийн эрхлэгч, Дорнод Сибирийн Технологи Удирдлагын Их Сургуулийн мэдээллийн системын хамтарсан хөтөлбөрийн багийн ахлагч.