Бакалаврын “Эрх зүй”-н хөтөлбөрийг магадлан итгэмжлэх БМИҮЗ-ийн шинжээчийн баг СЭЗИС дээр ажиллав

Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн шинжээчийн баг СЭЗИС-ийн “Эрх зүй” бакалаврын хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийхээр 2021 оны 11-р сарын 16-17 өдрүүдэд сургууль дээр ажиллалаа. Шинжээч “Эрх зүйн хөтөлбөрийн багийн боловсруулсан сүүлийн 5 жилийн үйл ажиллагааны өөрийн үнэлгээний тайлан, түүний нотлох баримтуудтай газар дээр танилцсанаас гадна оюутан, төгсөгч, ажил олгогчийн төлөөлөл болон эрх зүйн тэнхимийн багш, ажилтнуудтай нүүр тулсан болон цахим уулзалтуудыг зохион байгууллаа.
Түүнчлэн сургалтын орчин, лаборатори, номын сан, орчин үеийн анги, танхим, оюутны клуб, чөлөөт танхим, олон улсын шалгалтын танхим, зоогийн газар, нейро лаборатори, Эрхэм баян эрдэм дунд сургууль, Хасгэрэл цэцэрлэг, Орц гарц институт, Оюутны холбоо, Эрх зүйн тэнхимээр тус тус зочлов.
Үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэл хийлгэж байгаа Эрх зүйн хөтөлбөрийн багш, ажилтан, оюутан та бүхэндээ амжилт хүсье!