Logo
UFE
2022-11-03

Барилгын зураг төсөл зохиох гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт

Барилгын зураг төсөл зохиох гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Тендер шалгаруулалтын нэр

Баянзүрх дүүрэг 1-р хорооны нутаг дэвсгэрт баригдах их сургуулийн барилгын зураг төсөл зохиох гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт

Архитектур төлөвлөлтийн шаардлага

Сургуулийн барилгын ерөнхий шаардлагууд:

  • Хүрээлэн байгаа орчны болон хөрш залгаа барилга байгууламжийн үйл ажиллагааны чиглэлтэй уялдуулах ерөнхий шаардлага тавигдана. 
  • Барилгын хувьд  хичээлийн бусад барилга руу аркаар холбогдох, нийт зоорьтой 10 давхар  байх ба зоорийн давхарт авто зогсоол төлөвлөх
  • Тус барилгын зураг төсөлд түүхэн хийц загварын онцлогийг хадгалах.
  • Орчин үеийн шинэлэг төлөвлөлтийг өөртөө шингээж өгсөн өвөрмөц төлөвлөлттэй байх.
  • Байгаль орчинд ээлтэй материалуудыг ашиглах.
  • Галын аюулгүй байдлыг харгалзан үзэх.

Зураг төслийн бүрэлдэхүүн

Иж бүрэн зураг

Барилгын үндсэн бүтэц

Суурь: Барилгын инженер, геологийн дүгнэлтэд тохируулж тооцоогоор гаргах

Үндсэн хийц бүтэц: Цутгамал төмөр бетон, гадна фасад 1-2 давхар шилэн хийцтэй байхаар төлөвлөх. 

Гадна инженерчлэлийн шугам сүлжээ

Цахилгаан: Техникийн нөхцөлөөр

Холбоо дохиолол: Техникийн нөхцөлөөр

Дулаан хангамж: Техникийн нөхцөлөөр

Цэвэр бохир: Техникийн нөхцөлөөр

Онцгой нөхцөл

Эрчим хүчний хэмнэлттэй төлөвлөлтийг барилга архитектур болон инженерийн шугам сүлжээнд төлөвлөхөөс гадна дотор агаарын чанарыг эрүүл байлгах  (green standart-тодорхой хэмжээгээр хангах)  











Зураг төсөл зохиогчид тавигдах шаардлага

  • Барилга хот байгуулалтын яамнаас олгодог Тусгай зөвшөөрөл 

             ЗТ-4.1, ЗТ-6.1, ЗТ-6.2, ЗТ-6.3, ЗТ-6.4, ЗТ-8.1, ЗТ-11.2  

           Хуучин заалт: 1.2.2, 1.2.4,  1.2.5, 1.2.6

  • Барилгын зураг төсөл боловсруулах монгол улсын стандарт, дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг байна.
    Өмнө нь их сургуулийн барилгын зураг төсөл боловсруулж байсан бол давуу тал болно.
  • Тендерт оролцох хүсэлтэй хуулийн этгээдийг уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (улсын бүртгэлийн гэрчилгээ, шаардлагатай тусгай зөвшөөрөл, компанийн танилцуулга, ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх товч мэдээлэл) ирүүлнэ. 
  • Жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлан 2020,2021 онуудыг ирүүлнэ. 2020, 2021 онуудын жилийн эцсийн санхүүгийн тайлан Сангийн яамны И-баланс цахим системд шивэгдэж баталгаажсан байна.
  • Татварын цахим тодорхойлолт
  • Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилд гүйцэтгэсэн тухайн ажилтай ижил төстэй гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээллийг нотлох баримтын хамт ирүүлнэ / Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн акт, магадлалын дүгнэлт , захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ./
  • Тус ажлыг хийж гүйцэтгэх голлох болон инженер техникийн ажилтны дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлнэ.

Үнийн санал

  • Ерөнхий концепци, эх загвар зураг болон иж бүрэн зураг төсөл зохиох үнийн санал

Тендер зарлагдах хугацаа

2022/10/28-2022/11/28 –ний өдрийн 14:00 цаг хүртэл

Тендерийн материал авах хаяг

Баянзүрх дүүрэг 1-р хороо ЭТӨЧ-5 СЭЗИС-ийн хичээлийн В байр 903 тоот 

Холбоо барих

И-мэйл: otgonbayar.b@ufe.edu.mn   

   

Утас: 976-11-454474, 9909-9435

Ш/Х: Улаанбаатар-49.