Logo
UFE
2022-11-18

#Америкт Суралцацгаая их дээд сургуулиуд дээрх хөтөлбөр сурталчилгааны аян

#Америкт Суралцацгаая их дээд сургуулиуд дээрх хөтөлбөр сурталчилгааны аян

Танилцуулга

 

АНУ-ын Элчин сайдын яамнаас Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн хамт олонд мэндчилэхийн ялдамд боловсрол, соёлын хөтөлбөр хариуцсан Олон нийттэй харилцах алба, визний асуудал хариуцсан Консулын хэлтэс болон АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй боловсролын зөвлөгөөний EducationUSA хөтөлбөрийн зүгээс доорх үйл ажиллагаа дээр та бүхэнтэй хамтран ажиллаж буйдаа баяртай байна.

Тус аяны зорилго нь АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгждэг бакалаврын оюутнуудад зориулсан Глобал ЮГРАД, SUSI хөтөлбөрүүд зарлагдсантай холбоотойгоор ЭСЯ-аас хамтран хөтөлбөр хэрэгжүүлж буй болон томоохон их дээд сургуулиудаар орж оюутнуудад хөтөлбөрүүдийн танилцуулга хийх:

  • Бакалаврын 1, 2, 3-р курсийн оюутнуудад зориулсан нэг семестрийн, бүрэн тэтгэлэгт Глобал UGRAD хөтөлбөр
  • Бакалаврын 1, 2, 3-р курсийн эмэгтэй оюутнуудад зориулсан 5-6 долоо хоногийн зуны, бүрэн тэтгэлэгт Манлайллын SUSI хөтөлбөр
  • Залуу мэргэжилтнүүдэд зориулсан АНУ-д магистрын зэрэг эзэмшээд ирэх боломжийг олгодог, бүрэн тэтгэлэгт Фулбрайтын Оюутны хөтөлбөр
  • Америкт суралцах сонирхолтой сурагч нарт үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг Америкийн боловсролын зөвлөгөөний төв болох EducationUSA хөтөлбөр
  • Англи хэл сурах үнэ төлбөргүй онлайн хичээлүүд
  • Америкт суралцах зорилготой иргэдэд зориулсан F-1 визний танилцуулга, г.м.

Мөн дээрх танилцуулга ярианаас гадна манайхаас мэдээллийн ширээнүүд гаргаж, хөтөлбөрийн мэдээллээ тараахаас гадна сурагчдын сонирхсон асуултад хариулт өгөх болно.

 

Хуваарь

Цаг

Яриа

1200-1230

ЭСЯ-ны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн танилцуулга

1230-1300

EducationUSA боловсролын зөвлөгөөний төвийн танилцуулга

1300-1330

ЭСЯ-ны ахисан түвшний тэтгэлэгт хөтөлбөрүүдийн танилцуулга

 

АНУ-ын Элчин сайдын яамнаас тус аяны тухай веб хуудас гаргаж, сошиал хуудсуудаараа сурталчлах болно.  Хөтөлбөрийн хамтрагч сургуулиудыг мөн арга хэмжээний талаарх мэдээллийг өөрсдийн вэбсайт болон сошиал сувгуудаар сурталчлахыг уриалж байна.

 

Тус арга хэмжээтэй холбоотой тодруулах зүйлс байвал хөтөлбөр хариуцсан ажилтан Саруултай SaruulKh@state.gov болон 7007-6182, 9905-2911 дугаараар холбогдоно уу.