МСМТ тэнхимийн Програмчлалын олимпиад, Бүтээлийн уралдааны шилдгүүд тодорлоо

СЭЗИС-ийн Мэдээллийн системийн менежментийн тэнхимээс тус хөтөлбөрт суралцаж буй оюутнуудын дунд Програмчлалын олимпиадыг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, Бүтээлийн уралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус тус амжилттай зохион байгууллаа.
Програмчлалын олимпиад болон Бүтээлийн уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр М банк хамтран ажиллалаа.
Програмчлалын олимпиадад нэг зуун онооны дөрвөн бодлогыг урьдчилан бэлдсэн hackerrank платформ ашиглан програмчлалын хэлний дараах сонголттойгоор /C, C++, Java, Python3/ бодож, шилдгүүдээ тодруулав.
1-р байр – А.Угтах-Эрин (1-р курс)
2-р байр – Д.Бямбадолгор (4-р курс)
3-р байр – А.Бямбабаяр (2-р курс)
Бүтээлийн уралдаанд МСМТ-ийн нийт 24 оюутан 8 баг болж бүтээлээ танилцууллаа. Уралдааны сэдэв чөлөөтэй байсан ба оюутнууд веб, мобайл аппликэйшн, хиймэл оюун ухаан, VR технологи ашиглан хөгжүүлсэн бүтээлүүдээрээ өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.
1-р байр - Хасу баг, "Хасу" бүтээл Д.Бямбадолгор (4-р курс)
2-р байр - Knit Wits баг "Wits" бүтээл Б.Энхзул (3-р курс), А.Угтах-Эрин 1-р курс, Б.Сэлэнгэ (1-р курс)
3-р байр - Sophomores баг "Bella" бүтээл Ч.Урангоо (2-р курс), Б.Энхжин (2-р курс), А.Бямбабаяр 2-р курс, Э.Амарбаясгалан (2-р курс) тус тус шалгарлаа. Амжилттай оролцсон нийт оюутнууд болон ивээн тэтгэгчээр ажилласан М банкны хамт олонд талархал илэрхийлье.
МСМТ-ийн зохион байгуулах комисс