2022-11-18
Даатгалын богино хугацааны сургалт амжилттай боллоо

Даатгал эрсдэлийн академи, СЭЗИС хамтран зохион байгуулсан "Даатгалын суурь мэдлэгийн сургалт" 2022 оны 10-р сарын 31-нээс 11-р сарын 11-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Сургалтад даатгалын компаниудын нийт 12 ажилтан хамрагдаж, сургалтаа амжилттай дүүргэн сертификат авахаар боллоо.
Сургагч багшаар СЭЗИС-ийн багш нараас гадна даатгалын компаниудын болон богино хугацааны сургалтын байгууллагын сургагч багш нар ажиллалаа.
Дэмжин ажилласан Санхүү удирдлагын тэнхим даатгалын хөтөлбөрийн багийн ахлагч, ахлах багш Б.Алтанзул тэргүүтэй багш нар, Салбар дундын судалгааны тэнхимийн багш, ажилтнууд, Платформ түншлэлийн албаны хамт олон, Эдийн засаг санхүүгийн албаны хамт олондоо талархал илэрхийлье.


