Logo
UFE
2022-12-19

Санхүү эдийн засгийн их сургууль Ази-Номхон далайн их, дээд сургуулиудын олон улсын холбоонд гишүүнээр элслээ

Санхүү эдийн засгийн их сургууль Ази-Номхон далайн их, дээд сургуулиудын олон улсын холбоонд гишүүнээр элслээ

Дээд Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн хамтран ажилладаг олон улсын UMAP/ Ази-Номхон Далайн Их, дээд сургуулиудын мобилити холбоо/ холбоонд элссэн гишүүн сургуулиудын оюутнуудад зориулсан урт, богино хугацааны хөтөлбөр зарлаж тухайн улс орнуудад суралцаж, өөрсдийн түүх нийгэм, урлаг соёл, зан заншилтай танилцан, төрийн байгууллага, их, дээд сургууль, гадаад улс орнуудын элчин сайдын яамдын төлөөлөлтэй уулзахаас гадна байгалийн үзэсгэлэнт газар, соёлын төвүүдээр аялах боломж олгож, орон нутгийн аж амьдрал, нутгийн засаг захиргаа НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар судлах боломж олгож оюутнуудыг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг байгууллага юм. СЭЗИС нь тус олон улсын холбоонд гишүүнээр элслээ.