Logo
UFE
2022-12-27

Санхүү эдийн засгийн их сургууль боловсролын салбарын ЭНТРЕПРЕНЕР их сургууль боллоо

Санхүү эдийн засгийн их сургууль боловсролын салбарын ЭНТРЕПРЕНЕР их сургууль боллоо

Бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлж ирсэн Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах "Entreprenuer 2022" арга хэмжээ 2022 оны 12 дугаар сарын 27-нд МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулагдлаа. Салбар салбартаа өндөр амжилт гаргаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй онцлох ААН, байгууллага, бизнес эрхлэгчдээс Гран при, Оны онцлох 10 аж ахуйн нэгж, тодорхой салбарын ENTREPRENEUR, GREENPRENEUR номинациар тэргүүлсэн шилдэг ААН-үүдийг тодруулагдлаа. Боловсролын салбарын 2022 оны энтрепренер их сургуулиар СЭЗИС шалгарч, хүрэл меркури цомын эзэн боллоо. 
Бидний энэ амжилт нь СЭЗИС-р овоглосон оюутан, төгсөгч, эрдэмтэн багш, ажилтнууд, түншлэгч байгууллагын маань хамтын ажлын үр дүн юм. Та бүхэндээ халуун баяр хүргэе! Баярлалаа.