Logo
UFE
2023-02-08

СЭЗИС ба “Alibaba GDT ” (Global Digital Talent ) албан ёсны хамтрагч Аликор ХХК хамтран ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

СЭЗИС ба “Alibaba GDT ” (Global Digital Talent ) албан ёсны хамтрагч Аликор ХХК хамтран ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

2023 оны 2-р сарын 8-ы өдөр “Alibaba GDT ” (Global Digital Talent ) албан ёсны хамтрагч Аликор ХХК-тай СЭЗИС нь хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ. Санамж бичгийн хүрээнд олон улсын худалдааны хөтөлбөр, и-худалдааны чиглэлийн  хөтөлбөрийн хөгжүүлэлт, сайжруулалттай холбоотой сургалт, судалгааг нэмэгдүүлэхэд түлхүү хамтран ажиллах юм. Хамтын ажиллагааны санамж бичигт СЭЗИС-ийг төлөөлж ректор Б.Мөнхбаяр, “Alibaba GDT” (Global Digital Talent) албан ёсны хамтрагч "Аликор ХХК" төлөөлж гүйцэтгэх захирал С.Ундармаа нар гарын үсэг зурлаа. 

Дэлхийн цахим худалдааны томоохон платформ Алибабагийн туршлагыг нэвтрүүлэх, олон улсын худалдаа, цахим арилжаа болон экспортын чиглэлийн багш, оюутан бэлтгэх сайхан боломж нээгдэж байна. 

Талуудын хамтын ажиллагаанд амжилт хүсье!