2023-02-18
СЭЗИС-ийн нэрэмжит Эконометрикийн VI олимпиадад оролцохыг урьж байна

СЭЗИС-ийн нэрэмжит Эконометрикийн зургаадугаар олимпиадад оролцохыг урьж байна.
Эдийн засаг, санхүү, бизнесийн чиглэлээр суралцаж, хөндлөн өгөгдлийн болон хугацааны цувааны эконометрикийн хичээл судалж буй оюутнууд уг олипиадад оролцон мэдлэг, чадвараа сорьж, өөрийгөө хөгжүүлэх боломж нээгдлээ.
Олимпиад хоёр үе шаттайгаар СЭЗИС-ийн С байранд зохион байгуулагдана.
Эхний үе шат: 2023.3.24-ний 09.00 цагт
Хоёр дахь үе шат: 2022.4.29-ний 10.00 цагт эхэлнэ.
Мэдлэг, чадвараа сорих оюутнууд 3 хүнтэй баг бүрдүүлж, 2023.3.13-22 өдрүүдэд ажлын цагаар СЭЗИС-ийн Б байрны 502 тоотод байрлах Экономиксийн тэнхимийн багш Д.Өнөржаргалд бүртгүүлнэ.
Лавлах утас: 99389541, 80556901
Дэлгэрэнгүй мэдээллийг энд хавсаргасан удирдамжаас авна уу.