Logo
UFE
2022-05-13

UFE билэг тэмдгийн утга учир

UFE билэг тэмдгийн утга учир

СЭЗИС-ийн шинэ логоны утгын тайлбар

  • Бадамласан гал: Өөдлөн дэвжихийн бэлэгдэл
  • Цаст уулс: Хүрэх оргил, алс өндрийн бэлэгдэл
  • Ном: Эрдэм, мэдлэгийн бэлэгдэл
  • Алтан өнгө: Үнэ цэнийн бэлэгдэл
  • Гантиган өнгө: Бат бөх байдал, тэсвэрт чанарын бэлэгдэл
  • Цоохор ирвэс: Хурд хүч, тэнцвэр, ихэмсэг, бардам байхын бэлэгдэл

UFE: СЭЗИС-ийн алсын хараа, үнэт зүйлсийн илэрхийлэл

U – Universality - ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН ИХ СУРГУУЛЬ

СЭЗИС нь авьяас чадварын төвлөрөл, түншлэлийн экосистемийг бүтээгч, холбогч байх ба нийгэмд оруулах хувь нэмрээрээ THE Impact Ranking-д эрэмбэлэгдсэн байна.

F - Flexibility – ДИЖИТАЛ ИХ СУРГУУЛЬ

СЭЗИС нь Монгол Улсын дээд боловсролын салбарт дижитал технологид суурилсан сургалт, судалгааны үндэсний жишиг их сургууль байна.

E –Entrepreneurship – ЭНТРЕПРЕНЕР ИХ СУРГУУЛЬ

СЭЗИС нь нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх манлайлагчид, инновац хөгжүүлэгчид, энтрепренер сэтгэгчдийг хөгжүүлэх, хамтрах талбар байна.