СЭЗИС-ийн Санхүүгийн Удирдлагын Тэнхим 30 жилийн ойд зориулсан "МОНГОЛ УЛСЫН ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН СОРИЛТУУД БА ШИЙДЛҮҮД" сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал 2022.05.13-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн бүтээлүүдээс 8 судалгааны ажлыг хэлэлцүүлсэн бөгөөд шилдэг судлаач оюутнуудаа тодрууллаа.
Тэргүүн байр - “Монгол улсын даатгалын компаниудад зэрэглэл тогтоох нь” (Ч.Лхагва-Эрдэнэ /СЭЗИС-ЭТ, 4-р курс/, Э.Номуундарь /СЭЗИС-СУТ, 4-р курс/, М.Инга /СЭЗИС-СУТ, 4-р курс/)
Дэд байр - “Даатгалын компаниудад БОНЗ-ын зэрэглэл тогтоох, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад ашиглах нь” (О.Анужин /СЭЗИС-СУТ, 4-р курс/)
Гутгаар байр - “Жолоочийн хариуцлагын даатгалын үнэлгээ, хураамжийн талаарх эрхзүйн зохицуулалт” (Н.Бүжинлхам /МУИС-ХЗС, 5-р курс/)
Эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр:
Ард даатгал ХК-ийн Даатгалын газрын захирал Н.Эрдэнэтулга
Бодь даатгал ХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал М.Мөнхбаатар
Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал
СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч Б.Болор
Эрдэм шинжилгээний хурлын ивээн тэтгэгчээр:
Ерөнхий ивээн тэтгэгч - Ард даатгал ХК
Ивээн тэтгэгч – Бодь даатгал ХК
Мэдээллийн ивээн тэтгэгч – Лемон пресс тус тус ажиллав.