2025-07-08
Бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн нэмэлт бүртгэл

СЭЗИС-ийн элсэлтийн шалгуур хангасан элсэгчдийг шинээр хэрэгжүүлж буй олон улсын хөтөлбөрүүдэд 2025.08.19-ны өдрийг дуустал бүртгэнэ. Үүнд:
- Бизнесийн удирдлага - Олон улсын мэргэжлийн дипломтой BTEC хөтөлбөр
- Дата аналист - Олон улсын мэргэжлийн дипломтой BTEC хөтөлбөр
- Худалдаа - Олон улсад дамжин суралцах Rotation хөтөлбөр
- Нийгмийн инноваци - Олон улсад дамжин суралцах Rotation хөтөлбөр
- Олон улсын мэргэшсэн нягтлан бодох бүртгэл - ACCA/CGMA хөтөлбөр
- Санхүүгийн манлайлал - Интерактив хөтөлбөр
- Энтрепренершип- Интерактив хөтөлбөр
Бакалаврын сургалтын албаны ажил эхлэх хугацаа: 2025.08.20
Элсэлтийн цахим хуудас: https://admission.ufe.edu.mn
СЭЗИС-ийн элсэлтийн цахим хуудаст байрлах элсэлтийн журам, шинэ элсэгчийн гарын авлагаас дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Бүртгүүлэхэд анхаарах зүйлс:
- Бүртгэлийн хураамж 50,000₮ төлнө. ХХБ-2612007984 СЭЗИСургууль; (Гүйлгээний утга дээр овог нэр, регистрийн дугаар бичнэ); СЭЗИС-ийн албан ёсны дансанд ороогүй гүйлгээг хувь хүн өөрөө хариуцна. Хувь хүний данс руу гүйлгээ шилжүүлэхгүй байхыг анхаарна уу.
- Элсэлтийн шалгуур хангасан элсэгчийн мэргэжил, хөтөлбөрийг 2025.08.20-2025.08.22-ны хооронд баталгаажуулж, суралцах гэрээ байгуулна.
ХОЛБОО БАРИХ:
Утас:
• Үндсэн хөтөлбөр: 85058035
• Олон улсын хамтарсан хөтөлбөр: 85058052
• Олон улсын мэргэшсэн зэргийн хөтөлбөр: 91999111
• Интерактив хөтөлбөр: 99078464
• Олон улсад дамжин суралцах хөтөлбөр: 99116287, 99804389
Э-мэйл хаяг: ufe_connect@ufe.edu.mn
СЭЗИС-ийн элсэлтийн комисс