Иркутскийн үндэсний судалгаа, техникийн их сургуулийн ректор, төлөөлөгчдийн хамт СЭЗИС-д зочлов.

Иркутскийн Үндэсний судалгаа техникийн их сургуулийн (ИҮСТИС) ректор Корняков Михайл Викторович төлөөллийн хамт Санхүү эдийн засгийн их сургууль дээр хүрэлцэн ирж сургуультай танилцаж, хамтран англи хэл дээр мэдээллийн технологийн болон эдийн засгийн мэргэжилтэн бэлтгэх хамтарсан хөтөлбөр нээх, эрдэмтдийн хамтарсан судалгаа хийх, Монгол улс-ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд чиглэсэн ажлуудыг тус тус хийх гэрээний хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцлаа.
Энэхүү уулзалтанд ИҮСТИС-ийн ректор Корняков Михайл Викторович, Гадаад хамтын ажиллагаа хариуцсан проректор Быков Степан Сергеевич, Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Кононов Александр Матвеевич, Кампус болон үйл ажиллагаа хариуцсан проректор Аносов Сергей Сергеевич, Хэвлэлийн албаны дарга Курганская Надежда Васильева болон СЭЗИС-ийн Ректор Б.Мөнхбаяр, Ахисан түвшний судалгаа, сургалт хариуцсан проректор Ж.Батхуяг, Платформ түншлэл хариуцсан проректор Д.Анхтуяа, Захиргаа, хүний нөөцийн албаны дарга С.Батбуян, Инновац, хөгжлийн газрын дарга Ц.Батбаяр, Орос хэлний төвийн эрхлэгч Н.Халиун нар оролцлоо.
Талуудын хамтын ажиллагаанд амжилт хүсье!