2022-05-21
UFE хамт олны төлөөлөл мод тарив

2022-05-21-ны нийтээр мод тарих өдрийн хүрээнд СЭЗИС-ийн оюутан, ажилтнууд мод тарих ажилд оролцлоо.
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамтран ажиллагч Тэнгэр даатгал ХХК-ийн 800 мод тарих аянд тусалж, оюутны Радокс клубын оюутнууд, Платформ түншлэлийн албаны ажилтнууд хамтран мод, бут тарилаа.
- Түүнчлэн Эдийн засаг санхүүгийн албаны хамт олон Баянгол агро паркт мод суулгаж, усалгаа хийлээ. Ийнхүү СЭЗИС-ийн хамт олны төлөөлөл 138 мод, бут, сөөг тарьж Улаанбаатар хотынхоо ногоон орчинг бүрдүүлэх томоохон ажилд бага гэлтгүй тус нэмрээ оруулсаар байна.
Сургуулийнхаа ажилсаг хамт олны төлөөлөлд баярлалаа.