“STUDENT LED 2025” төслийн уралдааны II шатны шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө

"ЮНИТЕЛ" ХХК-ийн ивээн тэтгэлгээр зохион байгуулж буй “STUDENT LED 2025” буюу төслийн уралдааны эхний шатнаас шалгарсан 15 багийн гишүүд финалын шатанд өрсөлдөх эрхээ авахын тулд менторууд, шүүгчдэд хэрэгжүүлэх төслөө танилцууллаа.
Тогтвортой хөгжлийн зорилтод чиглэсэн байгаль орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахуйц төслүүдээс шинэлэг санаа, бүтээлч байдал, ончтой шийдлээрээ финалын шатанд дараах 6 шилдэг баг шалгарлаа.
-Green ground баг Stepresso төсөл,
-365 баг ASEL төсөл,
-Super Alpha баг Ээлтэй төсөл
-STAR баг Whey Bio-plastic төсөл
-Хун баг Хун нуур - Ирээдүйн өв төсөл,
-Sustainovation баг Swapliy төслөөр тус тус шалгарлаа.
Багууддаа амжилт хүсье!
Мөн төслийн уралдаанд оролцсон нийт 13 их, дээд сургуулийн 54 багийн 213 оюутандаа талархал илэрхийлье!
“МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ ТА БҮХНЭЭС ЭХЭЛНЭ ЭЭ…”
Ивээн тэтгэгч: "ЮНИТЕЛ" ХХК
Зохион байгуулагч: СЭЗИС