“UFE Volunteer Fair 2025” сайн дурын ажлын үзэсгэлэнд оролцохыг урьж байна

“UFE Volunteer Fair 2025” сайн дурын ажлын үзэсгэлэн нь СЭЗИС-ийн оюутан залуусаас гадна бусад их дээд сургуулийн оюутан, ахлах ангийн сурагчдад нээлттэйгээр оролцохыг урьж байна.
“Тогтвортой хөгжил бидний ирээдүй”
Тус арга хэмжээ нь оюутан, залуусыг сайн дурын байгууллага болон бизнесийн төлөөлөлтэй холбож, тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжсэн бодит ажлуудыг хамтран хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой.
Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан залуус нийгэмд эерэг нөлөө үзүүлэх төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, идэвхтэй оролцох боломжтойгоос гадна сайн дурын үйл ажиллагааны ач холбогдлыг ойлгож, хувь хүний ур чадвараа хөгжүүлэх, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох өргөн боломж нээгдэнэ.
Хэзээ: 2025.03.25-2025.03.26
Хаана: Санхүү Эдийн Засгийн Их Сургууль
Зохион байгуулагч:
- Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС)
- СЭЗИС-ийн Оюутны холбоо ТББ
Хөтөлбөр: https://www.youtube.com/shorts/ZeaBPUhDJZY
Ивээн тэтгэгч: Голомт банк
Ирээдүйн хөгжлийг хамтдаа бүтээхийн тулд "UFE Volunteer Fair 2025" үзэсгэлэнд идэвхтэй оролцохыг урьж байна!