Logo
UFE
2024-06-12

“ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРААР МЭРГЭШСЭН БИЗНЕСИЙН УДИРДЛАГА”-ЫН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО.

“ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРААР МЭРГЭШСЭН БИЗНЕСИЙН УДИРДЛАГА”-ЫН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО.

СЭЗИС нь Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академитай “Үл хөдлөх хөрөнгийн салбараар мэргэшсэн Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр”-ийн хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.

Талууд үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийг бизнесийн удирдлагын магистрын зэргийн хөтөлбөрт шинэ хөтөлбөрөөр сургахаас гадна цаашид сургагч багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, хамтарсан сургалт, судалгаа хийх чиглэлд цаашид хамтран ажиллахаар боллоо. Энэхүү хөтөлбөр нь үл хөдлөх хөрөнгийн салбарын агуулга бүхий MBA хөтөлбөр гэдгээрээ онцлогтой юм.

СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр, Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академийн гүйцэтгэх захирал Т.Эрхэмбаяр нар гэрээнд гарын үсэг зурж, албаны бусад төлөөлөл оролцлоо.