Logo
UFE
2024-09-30

“Ёс зүйтэй шийдвэр гаргалт” эсээ бичлэгийн уралдаан зарлагдлаа

“Ёс зүйтэй шийдвэр гаргалт” эсээ    бичлэгийн уралдаан зарлагдлаа

СЭЗИС-ийн санаачилан “Дэлхийн ёс зүйн өдөр”-ийг 3 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ жил “Ёс зүйтэй шийдвэр гаргалт” сэдвийн хүрээнд эсээ бичлэгийн уралдааныг их дээд сургуулийн оюутнууд болон салбарын мэргэжилтнүүд гэсэн хоёр ангиллаар зохион байгуулж байна.  

Уралдааны зорилго: 

Олон нийтийн ёс зүй, ёс суртахууны талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, Дэлхийн ёс зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ёс суртахуунтай, хариуцлагатай шийдвэр гаргахын ач холбогдол болон үнэ цэнийг ойлгуулах, түгээн дэлгэрүүлэх.  

Хамрах хүрээ: 

  • Оролцогчийн ангилал 1. Их, дээд сургуулийн оюутнууд  

  • Оролцогчийн ангилал 2. Салбарын мэргэжилтнүүд  

Тавигдах шаардлага:  

  • Судалгаа шинжилгээнд үндэслэн бичсэн өөрийн бүтээл байх; 

  • Эсээ бичлэгийн нийтлэг загварыг баримталсан байх;  

  • Үгийн тоо 1000-1200 байх;  

ШАГНАЛ: Ангилал тус бүрд эхний 3 байрыг шалгаруулна.  

I байр – Өргөмжлөл, 1,000,000 төгрөг; 

II байр – Өргөмжлөл, 700,000 төгрөг; 

III байр – Өргөмжлөл, 500,000 төгрөг; 

ИВЭЭН ТЭТГЭГЧ: Хас банк 

Ангилал тус бүр эхний 3 байрыг шалгаруулан, үр дүнг 2024.10.16-ны өдөр олон нийтэд танилцуулна. Эсээ бичлэгийн уралдааныг шагналын санг хоёр дахь жилдээ ивээн тэтгэж, дэмжигч байгууллагаар хамтран ажилласан, компанийн засаглал, нийгмийн хариуцлагын хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаар салбартаа жишиг тогтоож буй ХасБанкны хамт олонд талархал илэрхийлье.  

Дэлхийн ёс зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй эсээ бичлэгийн уралдаанд салбарын мэргэжилтнүүд, их, дээд сургуулийн оюутан залуус та бүхнийг оролцохыг урьж байна. 

​​Ёс суртахуунаараа манлайлъя.​ 

 

Холбогдох мэдээллийн холбоос: 

Веб сайтын холбоос: https://sites.google.com/ufe.edu.mn/ufe-global-ethics-day  

Видео танилцуулга: https://fb.watch/nu1mIu2Bk3/  

Уралдааны удирдамж:  

 

#GlobalEthicsDay 

#UFE_GlobalEthicsDay