Logo
UFE
2024-09-30

СЭЗИС-н бакалаврын Энтрепренершип болон Санхүүгийн манлайлал хөтөлбөрүүдийн "9 сарын workshop" амжилттай зохион байгуулагдлаа.

СЭЗИС-н бакалаврын Энтрепренершип болон Санхүүгийн манлайлал хөтөлбөрүүдийн "9 сарын workshop" амжилттай зохион байгуулагдлаа.

Манай хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа жил бүр өргөжин тэлж, 1-3 курсын 6 ангид 120 гаруй оюутан суралцаж байна. Хөтөлбөр бүрийн курс бүрт суралцагчид өөр өөрсдийн түвшинд тохирсон төслийн даалгавар гүйцэтгэдэг бөгөөд тухайн даалгаврыг өөр өөр нэрээр нэрлэдэг билээ.

Энтрепренершип хөтөлбөрийн 1-р курсын оюутнууд судлаж буй хичээлүүдийн хүрээндээ сургуулийн орчинд суралцагсад, багш, ажилтан, олон нийтэд тулгамдаж буй асуудлыг судалснаа танилцуулсан бол, 2-р курсын оюутнууд Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хичээлийн хүрээнд "Улаанбаатар Принт" ХХК-н Оюутан дэвтэр бүтээгдэхүүнийг инновацлагаар хөгжүүлэх санал боловсруулснаа танилцууллаа.

Төгсөх 3-р курсын оюутнуудын хувьд өөрсдийн төгсөөд хэрэгжүүлэх бизнес төслийн санаагаа танилцуулсан юм.

Санхүүгийн манлайлал хөтөлбөрийн 1-р курсын оюутнууд бизнесийн экономикс, мэдээллийн системийн менежмент, нягтлан бодох бүртгэл хичээлүүдийн хүрээнд кейс, бусад хичээлүүдийн хүрээнд тест ажилласан бол, 2-р курсын оюутнууд Billy's kids cafe компанийн санхүүгийн мэдээлэлд санхүүгийн иж бүрэн шинжилгээ хийж, үр дүнд суурилан удирдлагын шийдвэр гаргалтын хэрэгжих боломжтой хувилбаруудыг дэвшүүллээ.

Оюутнуудын гүйцэтгэлийг үнэлэхээр Сургуулийн удирдлага, хөтөлбөрийн багш нар, захиалагч компаниудын удирдлага, холбогдох нэгжийн ажилтнууд болон эцэг, эх асран хамгаалагчдын төлөөлөл хүрэлцэн ирж, олон талт зөвлөгөө өгсөн юм.