Logo
UFE
2024-10-10

СЭЗИС-ийн шилдэг төгсөгч “Мөнгөн ирвэс” шалгаруулах удирдамж

СЭЗИС-ийн шилдэг төгсөгч “Мөнгөн ирвэс” шалгаруулах удирдамж

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн үе үеийн төгсөгчдөөс мэргэжлийн; нийгэм, хүмүүнлэгийн; шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний; соёл урлаг, спортын салбарт бодитой хувь нэмэр оруулан, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн, манлайлан ажиллаж буй онцлох төгсөгчдийг шалгаруулан, бахархам амжилт, бүтээлийг олон нийтэд түгээх, алдаршуулах зорилготой “Мөнгөн ирвэс” шагналын эздийг НЭЭЛТТЭЙ санал асуулгаар шалгаруулах боллоо.

СЭЗИС-ийн төгсөгчдийг дараах номинацийн хүрээнд нэр дэвшүүлэн, шалгаруулна.

  1. Мэргэжлийн талбар: Мэргэжлийнхээ утга учир, үнэ цэн, ач холбогдлыг нотлон харуулж, улс орон, салбартаа бахархам амжилт гаргасан шилдэг төгсөгч.
  2. Нийгэм хүмүүнлэгийн талбар: Нийгэм, хүмүүнлэгийн талбарт олны сайн сайхны төлөө бодитой үйл ажиллагааг санаачлан, манлайлан хэрэгжүүлж, бахархам хувь нэмэр оруулсан шилдэг төгсөгч.
  3. Шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний талбар: Эрдэм шинжилгээ, судалгаа шинжилгээний ажлаараа манлайлан, бахархам бүтээл туурвисан шилдэг төгсөгч.
  4. Соёл урлаг, спортын талбар: Урлаг соёл, спорт, бүтээлч талбарт манлайлан, бахархам амжилт, бүтээл гаргасан шилдэг төгсөгч.

Тавигдах шаардлага: Тухайн талбарт бахархам, онцгой амжилт, бүтээл гаргасан; улс орон, нийгэм, салбартаа хувь нэмрээ оруулж, нөлөө үзүүлсэн байх.

Нээлттэй санал асуулга СЭЗИС-ийн оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих www.net.ufe.mn платформоор дараах хуваарийн дагуу зохион байгуулагдана.

 

Үе шат

Хугацаа

Нэр дэвшүүлэх хүсэлт хүлээн авах

2024.10.10-2024.10.20

Нэр дэвшүүлэх хүсэлт, нотлох баримтуудын найдвартай байдлыг шалгах

2024.10.20-2024.10.22

Нээлттэй санал асуулга

2024.10.23-2024.10.29

“Мөнгөн ирвэс” шагнал гардуулах

2024.11.02

 

СЭЗИС-ийн эрхэм төгсөгч, суралцагч та оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих www.net.ufe.mn платформдоо нэгдээд “Мөнгөн ирвэс” шагналд нэр дэвшүүлэх хүсэлтээ илгээнэ үү.

www.net.ufe.mn платформд бүртгүүлэх заавар: https://www.youtube.com/shorts/O3gwFikO0YE?feature=share

https://www.youtube.com/shorts/OnhfDt9aYD8?feature=share

 

“Мөнгөн ирвэс” шалгаруулах ажлын хэсэг.

Утас: 88096919, 99910831