Logo
UFE
2024-10-10

“#МОДОД2024” төслийг амжилттай хэрэгжүүллээ

“#МОДОД2024” төслийг амжилттай хэрэгжүүллээ

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль/University of Finance and Economics-ийн Төслийн Мененжмент/MGM333/ хичээлийн хүрээнд Б. Баярцэцэг багшийн удирдлага дор Н. Тамир ахлагчтай “F10” баг, Л. Лувсан-Очир ахлагчтай “Leaf by Leaf” багууд хамтран 2024 оны 10 сарын 05-ны өдөр “#МОДОД2024” төслийг амжилттай хэрэгжүүллээ. 

Энэхүү төсөл нь тогтвортой хөгжлийн “Эрүүл мэндийг дэмжих”, “Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих”, “Уур амьсгалын үр нөлөөг багасгах”, “Хуурай газрын экосистемийг хамгаалах” зорилгуудыг дэмжих зорилттой төдийгүй “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд оролцохыг нийт оюутан залууст уриалан сэдэлжүүлэх зорилгын дор хэрэгжив.

Төслийн хүрээнд Цагдаагийн Ерөнхий Газар-ийн алба хаагчдын чиглүүлэг, туслалцаан дор СЭЗИС Бакалаврын хөтөлбөр / UFE Undergraduate program-ийн оюутнууд болон Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/-ийн сайн дурын ажилчид хамтран Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд нийт долоон зуун шар хайлаас мод суулгав.

Төсөлд томоохон хувь нэмэр оруулан тусалсан ЦЕГ-ийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба болон албаны дарга Н. Лхагвасайхан , төслийн үйл ажиллагааны заавар зөвлөгөөг өгөн чиглүүлсэн СЭЗИС - Бизнесийн Удирдлагын Тэнхим-ийн Б. Баярцэцэг багш, Төслийн ивээн тэтгэгч “Улаан Элс ХХК”, Хамтран ажилласан Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/ болон Олон Улсын Эко цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олонд гүнээ талархал илэрхийлье! Хамтдаа мод тарин байгаль орчинд онцгой хувь нэмрээ оруулсан оролцогч бүх хүүхдүүддээ мөн талархаж байна. 

 

Хүндэтгэсэн, “МОДОД 2024” төслийн хамт олон