Logo
UFE
2024-11-01

СЭЗИС үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын хурал 2024-11-01-ы өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Соёлын төв өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.

СЭЗИС үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын хурал 2024-11-01-ы өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Соёлын төв өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.

СЭЗИС үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын хурал 2024-11-01-ы өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Соёлын төв өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.

СЭЗИС-ийн 100 жилийн ойн баярын хурлыг Монгол Улсын 21 дэх ерөнхий сайд, СЭЗИС-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, доктор, профессор РИНЧИННЯМЫН АМАРЖАРГАЛ нээлээ.

Нээлтийн дараагаар СЭЗИС-ийн үе үеийн түүхийн бэлгэ тэмдэг болсон тугийг танхимд залах хүндэтгэлийн ёслол боллоо. Үүнд:

Санхүү Эдийн Засгийн Техникумын тугийг:

  • Платформ түншлэлийн албаны дарга Доржсүрэнгийн Анхтуяа
  • Хөтөлбөрийн инновацын төвийн ахлах багш Батбаярын Бат-Амгалан

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн бэлгэдэлт тугийг:

  • Эрдэм шинжилгээний хэвлэл номын сангийн Ахлах номын санч Батбаярын Цэрэннамжил
  • Олон улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэшсэн институтийн эрхлэгч Бямбасүрэнгийн Даваажаргал

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн тугийг:

  • Ахисан түвшний сургуулийн захирал Батчулууны Бүжинлхам
  • СЭЗИС-ийн Маркетинг хөтөлбөрийн 3-р курсийн оюутан Эрдэнэбаатарын Тэлмэн нар хүндэтгэлтэйгээр залав.

Туг залах ёслолын дараа Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, ажилтан, төгсөгчдийн Монгол Улсын өнөөгийн хөгжил дэвшил, ололт амжилтыг цогцлоон бий болгоход оруулсан түүхэн гавьяаг үнэлэн Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар СЭЗИС-д Монгол Улсын Төрийн дээд шагнал Сүхбаатарын одон” хүртээсэн ерөнхийлөгчийн зарлигийг Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Өлзийбаярын Золбаяр уншиж танилцууллаа.

Сүхбаатарын одонг дараах нэр төртэй эрхэмүүд ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс гардан авлаа. Үүнд:

  • МУ-ын 21 дэх сайд, СЭЗИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Р.Амаржаргал
  • Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Ректор, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхбаяр
  • МУ-ын 14 дэх сайд, гавьяат эдийн засагч, Чингис хааны одонт, СЭЗИС-ийн 1950 оны төгсөгч, СЭЗИС-ийн "Мөнгөн ирвэс" бөгжний эзэн Д.Содном, 
  • Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн ахмад багш, МУ-ын гавьяат багш С.Ишцэдэн
  • СЭЗИС-ийн Бизнесийн удирдлага хөтөлбөрийн 2-р курсийн оюутан Ү. Илдбаатар

 

СЭЗИС-ийн Ректор БЯМБАДАШИЙН МӨНХБАЯР 100 жилийн түүхтэй Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн түүхэн замнал, ололт амжилтын талаар товч танилцуулав.

Хурлын үйл ажиллагаанд оролцогчдод баяр хүргэн Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын бүжигчид “ИХ ХҮНДЭТГЭЛ” бүжгийн МУСТА Н.Бирваагийн хөгжим, МУСТА О.Ууганбаярын дэглэлтээр хүргэн мэндчиллээ.

СЭЗИС-ийн дуулал Санхүүчдийн ундраа дууг 30 жил дуулж буй Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, СЭЗИС-ийн 1984 оны төгсөгч, “Мөнгөн ирвэс” бөгжний эзэн М.Болд дуулж сонирхууллаа.

Ийнхүү түүх 100 жилийн ойд зориулсан баярын хурал амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.