МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМД ЗОЧИН БАГШ ДОКТОР, ПРОФЕССОР ЯАСЫН ОЗЦЕЛИК АЖИЛЛАХААР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
АНУ-ын засгийн газар болон Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг Фулбрайтын мэргэжилтний хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Фарфиелд их суруулийн Аналитикийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Яасын Озцелик нь 2024 оны 12-р сарын 09-өөс 2025 оны 01-р сарын 15-ны хооронд Мэдээллийн системийн менежментийн тэнхимд ажиллах юм.
Зочин багшийг хүлээн авах, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх арга хэмжээ С байрны 102 тоотод өчигдөр зохион байгуулагдлаа.
Фулбрайтын мэргэжилтний хөтөлбөрийн хүрээнд Мэдээллийн системийн бакалавр, магистрын хөтөлбөрийн хөгжүүлэхэд чиглэн ажиллахаас гадна, оюутнуудыг дадлагажуулах, багш, ажилтнуудын өгөгдлийн шинжилгээ, өгөгдөл боловсруулах мэдлэг, чадвар олгох богино хугацааны сургалт зэрэг зохион байгуулагдахаар төлөвлөн ажиллаж байна.
Хамтын ажиллагаанд амжилт хүсье.