СЭЗИС-ийн сүлд дуу "Санхүүчдийн ундраа"-ны шинэ клип гарлаа.
СЭЗИС-ийн сүлд дуу "Санхүүчдийн ундраа” СЭЗИС-ийн сүлд дуу дууг энэ цагийн өнгө аяст тохируулан шинэчлэн найруулж, өвөрмөц уран бүтээл болгон та бүхэндээ толилуулж байна.
100 жилийн түүхийн гэрч болсон “Санхүүчдийн ундраа” сүлд дууны маань шүлгийг манай сургуулийн төгсөгч П.Очирбат, хөгжмийг төгсөгч Д.Мяасүрэн нар туурвиж, 1984 оны төгсөгч, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин М.Болд өнөөг хүртэл олны сонорт хүргэсээр ирсэн нь үнэхээр бахархууштай.
Түүхэн дурсамжтай энэхүү сүлд дууг орчин үеийн уур амьсгалтай хослуулсан дуулсан нь өнгөрсөн үеийн алдар гавьяа, өнөө цагийн бахархал, ирээдүйн итгэл найдварын мэдрэмж төрөхүйц сонсогдох нь гарцаагүй. Дуу, дүрслэл, мэдрэмжийг хослуулан, мэргэжлийн түвшинд бүтээсэн шинэ урлагийн бүтээлийг дуучин УДБЭТ Гоцлол дуучин /СТА/ Б. Энхнаран, УДБЭТ Гоцлол дуучин Э. Отгонбат хамтран дуулсаныг та бүхэн сонирхонгоо, та сургуулийнхаа 100 жилийн түүхээр аялах болно.
“Санхүүчдийн ундраа” сүлд дууг дүрсжүүлэн, клип болгох ажлыг On'n Off Production продакштай хамтран гүйцэтгэлээ. Продакшны чадварлаг баг хамт олон бидний бүтээлд сэтгэл зүрхээ шингээж, сургуулийн түүх, үнэ цэнийг дахин амилуулан бүтээв. Үнэтэй цаг хугацаа, дахин давтагдашгүй авьяас чадвараа зориулсан продюсер С.Ононбат болон баг хамт олонд нь талархал илэрхийлж, аз жаргал амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!
Түүх, бахархал, хайр, хүндэтгэлийг шингээсэн уран бүтээлээрээ СЭЗИС-р овоглосон та бүхэнтэй уулзахдаа баяртай байна.
Дууны үг, нотны хамт: