ФУЛБРАЙТЫН МЭРГЭЖИЛТЭН ХӨТӨЛБӨРИЙН ТОВЧ ТАЙЛАН
АНУ-ын засгийн газар болон Монгол Улс дахь АНУ-ын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг Фулбрайтын мэргэжилтний хөтөлбөрөөр АНУ-ын Фэйрфилд Их Сургуулийн доктор, профессор Yasin Ozcelik Мэдээллийн системийн менежментийн тэнхимд 2024 оны 12 сарын 09-өөс 2025 оны 01 сарын 16-ы хооронд сургалтын хөтөлбөр хөгжүүлэлт, багш, оюутнуудыг чадавхжуулах, чиглэлээр мэдлэг, туршлагаа хуваалцан хамтран ажиллалаа. Хөтөлбөрийн хүрээнд зочин профессортой хамтран дараах ажлуудыг гүйцэтгэлээ. Үүнд:
- СЭЗИС болон бусад их, дээд сургуулийн докторантуудад “Судалгааны арга зүй” сургалт, семинар
- Мэдээллийн систем хөтөлбөрийн бакалаврын оюутнуудад “Өгөгдлийн сангийн удирдлага” программчлалын дадлага
- СЭЗИС-ийн багш нарт “Өгөгдөл боловсруулалт, бэлтгэх” түргэвчилсан сургалт
- Оюутнууд, төгсөгчид, багш нарын хүрээнд “Өгөгдөл олборлолт” богино хугацааны сургалт
- Тэнхимийн эрхлэгчид, хөтөлбөрийн хорооны гишүүдтэй харилцан туршлага хуваалцах уулзалт
- Удирдлагын баг, нийт багш ажилтнуудад “Хиймэл оюун ухаан” сэдвээр лекц, хэлэлцүүлэг
- Тэнгэр ТВ-ийн Дефакто нэвтрүүлэгт зочноор уригдан хиймэл оюун ухаан, бусад шинэ технологийн чиглэлээр ярилцлага
Мэргэжлийн чиглэээр бидэнтэй хамтран ажиллахаас гадна Монгол орны түүх, соёлтой танилцах хүрээнд Чингис хаан, Чойжин лам, Зайсан толгой, Цонжин болдог зэрэг түүх дурсгалын газруудаар аялж, монгол үндэсний өв соёл, урлагийн тоглолт, баяр ёслол зэргийг үзэж сонирхсон юм.
Фулбрайтын мэргэжилтний хөтөлбөр нь АНУ-ын мэргэшсэн профессор мэргэжилтэн нараас туршлага судлах, цаашид бусад чиглэлээр хамтран ажиллах, соёл, уламжлалаа харилцан мэдэх зэрэг үнэ цэнтэй, үр дүнтэй хөтөлбөр байлаа.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилласан АНУ-ын засгийн газар болон Монгол Улс дахь АНУ-ын Элчин Сайдын Яамны хамт олон, Монгол орны хүйтэн өвлөөр бидний хүсэлтийг хүлээн авч хүрэлцэн ирсэн хүндэт профессор Yasin Ozcelik танд гүнээ талархал илэрхийлж байна.
Цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно .
Танд ажлын амжилт, эрүүл энхийг хүсье!