Энтрепренершип ба инновац MBA хөтөлбөрийн 1-р курсын магистрантуудын IMPACT NINJA workshop зохион байгуулагдлаа.
Энтрепренершип ба инновац MBA хөтөлбөрийн 1-р курсын магистрантууд II-р workshop-доо оролцож өөрсдийн илтгэлээ танилцууллаа.
-Зогсоолын хүрэлцээгүй байдал, авто машины хэрэглээн дээр хэрэглэгчийн судалгаа авч, зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх шийдлийн санаанууд гаргасан байдал, ажлын цагаар сул байгаа орон сууцны хувийн зогсоолыг хэрэгтэй нэгэнд нь түрээслэх PARKLEY төсөл,
-Нэг удаагийн соруулын хэрэглээг багасгах “Соруул Зөвхөн Хүсэлтээр” бодлогыг хэрэгжүүлэх арга замыг судалсан байдал,
-Цэцэрлэгийн хүүхдийн хоолны үлдэгдэл ба хоолны дуршлыг нэмэгдүүлэх, ”Munchy-ийн найзууд”, зөвхөн цэцэрлэгийн байгууллага цэцэрлэгийн хүүхдүүдтэй найзалдаг цоо шинэ цэцэрлэгийн хүүхдийн “МАСКОТ” төсөл,
- Чанартай нойр авч, үр дүнтэй суралцан, амьдралын чанар сайжруулах z-generation, нийт 63 оюутнаас асуулгын аргаар хийсэн судалгаа буюу Z-Zombie багийн “WAKE UP”төсөл хөтөлбөр,
- Хотын цэцэрлэгжүүлэлтэд дэмжлэг үзүүлэх зорилготой, Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн талаар 103 хүнээс авсан судалгаа болон барилгын дотоод заслыг цэцэрлэгжүүлэх, нөхөн сэргээх шийдлийн талаарх Innovation icons багийн танилцуулга болсон бөгөөд энэ удаа PARKLEY төсөл шалгарч, badge-ээ гардан авсан юм.
Мөн СЭЗИС-н Art Entrepreneurship MBA хөтөлбөрийн суралцагч, Жонон хамтлагийн морин хуурч, Д.Мөнхсайхан маань хүрэлцэн ирж, уран бүтээлээрээ бэлэг барилаа.