Logo
UFE
2025-02-05

СЭЗИС-н Энтрепренершип ба Инновац MBA хөтөлбөрийн BUSINESS NETWORKING #2 зохион байгуулагдлаа.

СЭЗИС-н Энтрепренершип ба Инновац MBA хөтөлбөрийн BUSINESS NETWORKING #2 зохион байгуулагдлаа.

Тус хөтөлбөр нь суралцаж буй магистрантуудын бизнес санаа болон, эрхэлж буй ажил бизнест нь шинэ хамтрагч, боломж олгох зорилгоор салбар бүрийн бизнесийн байгууллагын төлөөлөл, удирдлагуудтай танилцуулах, хамтын ажиллагааг нь хөгжүүлэх, цаашлаад хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байдгаараа онцлогтой юм.

МВА хөтөлбөрт шинээр элсэн орж буй салбар бүрийн төлөөлөл болох 20 гаруй магистрант, Энтрепренершип ба Инновац MBA хөтөлбөрийн төгсөх курсын магистрантууд болон АРТ МВА хөтөлбөрийн магистрантууд ирж оролцсон нь тус арга хэмжээг илүү сонирхолтой, хүртээмжтэй болгосон юм. Мөн хамтдаа багт хуваагдан хөгжилтэй тоглоом тоглох байдлаар даалгаврууд гүйцэтгэсэн нь сонирхолтой байлаа.

Мөн Энтрепренершип ба Инновац MBA -I ангийн магистрантын бизнес, Турк улсын №1 матрасс, дэр зөөлөн эдлэлийн Yatas Bedding Mongolia брэндийн танилцуулга явагдаж, азтан шалгаруулсан нь бие биенээ дэмжих, цаашид аль салбарт хэрхэн хамтрах боломжтой вэ, бидэнд ямар нөөц байна вэ гэдгийг харуулсан юм.

Тус networking дээр Зочин илтгэгчээр Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Мөнхсоёмбо, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч П.Содбилэг нар хүрэлцэн ирж цахим гэмт хэргийн талаар сонирхолтой илтгэл танилцуулсан нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл зөвлөмж боллоо.

#ufe_entrepreneur_university

#entrepreneurship_and_innovation_mba_program