2025-02-21
“Бизнесийн удирдлага” хөтөлбөрийн докторант Э.Тамир докторын зэрэг хамгааллаа

“Бизнесийн удирдлага” хөтөлбөрийн докторант Э.Тамир докторын зэрэг хамгааллаа
Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн “Бизнесийн удирдлага” хөтөлбөрийн докторант Э.Тамир “Банкны салбар дахь мөнгө угаах эрсдэлд нөлөөлөх дотоод хүчин зүйлсийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр Бизнесийн удирдлагын докторын зэрэг хамгааллаа. Хамгаалалтад Дэд зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, гишүүдийн 100%-ийн саналаар Э.Тамирт докторын зэрэг /Ph.D/ олгохоор шийдвэрлэв.
Э.Тамир болон удирдагч багш доктор Г.Батхуяг, хамтран удирдагч багш доктор З.Оюунцацрал, зөвлөх багш доктор Kim Young Rae нарт баяр хүргэж, эрдэм судлалын их амжилт хүсэн ерөөе!