СЭЗИС-ийн зөвлөх үйлчилгээний баг Орхон аймагт томилолтоор ажиллаад ирлээ

Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаярын ирүүлсэн хамтран ажиллах саналын хүрээнд СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяраар ахлуулсан зөвлөх үйлчилгээний багийн төлөөлөл 2025 оны 5 сарын 26, 27-ны өдрүүдэд тус аймагт томилолтоор ажиллаад ирлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Орхон аймгийн орон нутгийн өмчит хувьцаат компани, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулах, зарим орон нутгийн өмчит байгууллагуудын статусыг өөрчлөх судалгаа, төсөл боловсруулах тухай Засаг даргын тамгын газрын хурлын танхимд талууд харилцан санал солилцлоо.
Мөн СЭЗИС-ийн зөвлөх үйлчилгээ багийн төлөөлөл орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх цар хүрээг тодорхойллоо.
Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь орон нутаг, бүс нутгийн хөгжлийг дэмжих судалгааны хүрээлэн байгуулж, улс орныхоо хөгжилд илүү хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.