Logo
UFE
2025-08-20

СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн нэмэлт элсэлтийн мэдээлэл

СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн нэмэлт элсэлтийн мэдээлэл

СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн нэмэлт бүртгэл 2025.07.08-2025.08.19-ны хооронд явагдаж дууслаа.  

  • 2025.08.20-2025.08.22-ны хооронд бүртгүүлэгчид СЭЗИС-ийн элсэлтийн цахим системээр суралцах мэргэжил, хөтөлбөрөө баталгаажуулж, суралцах гэрээг сургууль дээр өөрийн биеэр ирж байгуулна.  

  • 2025.08.27-2025.08.29-ны хооронд хуваарийн дагуу “Шинэ оюутны чиглүүлэх сургалт” зохион байгуулагдана. Чиглүүлэх сургалтаар дүрэм журам, хичээлийн хуваарь болон бусад шаардлагатай бүх мэдээлэл өгөгдөх тул шинэ элсэгч өөрийн биеэр заавал хамрагдана. Чиглүүлэх сургалт болон дотуур байрны мэдээллийг шинэ элсэгчийн цахим хуудсаар авна.    

  • 2025.09.01-ний өдөр хичээл хуваарийн дагуу эхэлнэ.   

СЭЗИС-ийн элсэлтийн цахим хуудаст байрлах элсэлтийн журам, шинэ элсэгчийн гарын авлага болон шинэ элсэгчийн цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.  

Нэмэлт мэдээлэл: 

  • Суралцах гэрээ байгуулсан шинэ элсэгчид мэргэжил, хөтөлбөрөө солих боломжгүй. Дараах шалгуурыг хангасан тохиолдолд мэргэжил хөтөлбөр солих хүсэлт гаргах боломжтой. Үүнд:  

  1. Гэрээ байгуулсан мэргэжлээр 2 улирал 3.2-оос дээш голчтой суралцах 

  2. ЭЕШ онооны зөрүүгүй байх 

  • Суралцах эрхээ цуцлах тохиолдолд сургалтын төлбөрийн урьдчилгаанаас суудал баталгаажилтын төлбөр 500,000 төгрөгийн суутгана. Шинэ элсэгчдэд урт хугацааны буюу жилийн чөлөө олгохгүй. Дараа дахин шинээр элсэх боломжтой.   

  • Оюутны дотуур байрны бүртгэл цахимаар 2025.08.25 наас 2025.08.29 ны хооронд зохион байгуулагдана. 2025.08.30-ны Бямба гарагаас оюутнуудаа хүлээн авна.  

Шинэ элсэгчийн цахим хуудас: UFE Шинэ элсэгч  

Элсэлтийн цахим хуудас: https://admission.ufe.edu.mn  

Э-мэйл хаяг: ufe_connect@ufe.edu.mn 

Холбоо барих:  

  • Бакалаврын сургалтын алба: 85058035, 85058052   

  • Олон улсын мэргэшсэн зэргийн хөтөлбөр: 91999111  

  • Интерактив хөтөлбөр: 99078464  

  • Олон улсад дамжин суралцах хөтөлбөр: 99116287, 99804389 

СЭЗИС-ийн элсэлтийн комисс