Logo
UFE
2025-11-07

СЭЗИС-ийн 18 оюутан Голомт банкны тэтгэлэг хүртлээ.

СЭЗИС-ийн 18 оюутан Голомт банкны тэтгэлэг хүртлээ.

Боловсролыг дэмжигч Голомт банкнаас жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэг хөтөлбөр-2025”-т СЭЗИС-аас нийт 18 оюутан тэтгэлэг хүртлээ.  

Монголд анх удаа хувийн хэвшлээс оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 2003 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа “Голомт банк”-ны хамт олонд талархал илэрхийлье. Нийт 21 жилийн хугацаанд нийт 2000 орчим оюутанд 2 гаруй тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосноос СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн 570 орчим оюутан уг хөтөлбөрт амжилттай тэнцэн, тэтгэлэг аваад байна.  21 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тэтгэлэгт хөтөлбөрт энэ жил 18 оюутан тэтгэлэг гардан авлаа.   

  1. Галбадрах Жаргалмаа  /Санхүү 3курс/ 

  2. Баярсайхан Энхжин  /Санхүү 4 курс/ 

  3. Цэрэндулам Энүжин  /Санхүү 3 курс/ 

  4. Төмөрбаатар Халиун  /Санхүү 4 курс/ 

  5. Мөнхжаргал Нандин  /Санхүү 4 курс/ 

  6. Урансайхан Энгүүнзаяа /Банк 4 курс/ 

  7. Сүх-Очир Тэргэл /Нягтлан бодох бүртгэл 4 курс/ 

  8. Гансүх Итгэл / Эдийн засаг 3 курс/ 

  9. Батсуурь Бүжинлхам /Санхүү 4 курс/ 

  10. Баярмагнай Билгүүн  /Мэдээллийн систем 4 курс/ 

  11. Жавхлант Хулан  /Бизнесийн удирдлага 3 курс/ 

  12. Манлай Маралгоо  /Эдийн засаг 3 курс/ 

  13. Бадардүүрэн Номин-Эрдэнэ /Банк 3 курс/ 

  14. Батбаатар Анужин /Санхүү 3 курс/ 

  15. Ялалт Шүрэнцэцэг /Эдийн засаг 3 курс/ 

  16. Эрдэнэцогт Дэлгэр /Нягтлан бодох бүртгэл 4 курс/ 

  17. Баярсайхан Буянжаргал /Эрх зүй 4 курс/ 

  18. Сүхболд Саруул  /Санхүү 3 курс/ 

Тэтгэлэг хүртсэн нийт оюутнууддаа болон тэтгэлэгт хамрагдаж байсан үе, үеийн шилдэг төгсөгчдөдөө баяр хүргэж, цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсье.  

Боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, оюутан залууст амжилттай суралцах боломжийг тууштай бүрдүүлж байгаа Голомт банкны хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.  

 

СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгааны алба