Logo
UFE
2025-12-09

СЭЗИС-н баг “MOCK TRIAL 2025” арбитрын мэтгэлцээний тэмцээнд түрүүллээ.

СЭЗИС-н баг “MOCK TRIAL 2025” арбитрын мэтгэлцээний тэмцээнд түрүүллээ.

СЭЗИС-н баг “MOCK TRIAL 2025” арбитрын мэтгэлцээний тэмцээнд түрүүллээ.

Монголын Олон Улсын Арбитраас хууль зүйн их, дээд сургуулийн бакалаврын түвшний үндсэн ангийн сургалтад хамрагдаж байгаа оюутнуудын дунд арбитрын мэтгэлцээний тэмцээнийг 2025 оны 12 сарын 5-ны өдөр зохион байгууллаа.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр нь маргааныг шүүхийн бус журмаар хянан шийдвэрлэх практик судалгааг өргөжүүлэх, хөгжүүлэх, эрх зүйн боловсролын хөгжлийг дэмжих, оюутнууд хэрэг, маргаанд хэргийн оролцогчийн байр сууринаас оролцох боломжийг олгох зорилгоор Арбитрын мэтгэлцээний тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион бйайгуулдаг билээ.

Энэ тэмцээний тэргүүн байранд СЭЗИС-ийн Хууль зүйн сургуулийн

"Sant Servanda" багийн 3, 4 дүгээр курсийн оюутан

• Б.Учрал

• Б.Билгүүн

• Ө, Цовоо

• Ч.Энхжин

• Э.Хулан

• Т.Оюун-эрдэнэ

нар шалгарлаа. Амжилт үзүүлсэн оюутнууд болон удирдсан багш Л.Отгонбаярт баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн амжилтыг хүсье.