🌍 ДЭЛХИЙН ЁС ЗҮЙН ӨДӨР 2026: ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Санхүү, эдийн засгийн их сургуулийн сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн ёс зүйн өдөр 2026”-ийн хүрээнд “Хиймэл оюуны эрин дэх шударга суралцахуй” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. 🎓
Энэ жилийн уралдаанд ерөнхий боловсролын сургууль болон Олон улсын их, дээд сургуулийн сурагч, оюутнууд өргөнөөр оролцож, хиймэл оюуны хэрэглээ, академик шударга байдал, суралцахуйн ёс зүйн талаарх үзэл бодол, бүтээлч сэтгэлгээгээ илэрхийллээ.
📊 Уралдааны оролцогчдын мэдээлэл:
- Ерөнхий боловсролын сургуулийн ангилал: Нийт 143 эсээ Аймаг болон Орон нутаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд
- Их, дээд сургуулийн ангилал: 20 их, дээд сургуулиас нийт 230 эсээ хамтран ажилладаг их, дээд сургуулиудын гадаад оюутнууд идэвхтэй оролцсон нь энэ удаагийн уралдааны онцлог байлаа.
🏆 ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АНГИЛАЛ
🥇 Тэргүүн байр — Нийслэлийн 18 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч Б.Мөнхсүлд
🥈 Дэд байр — Орхон аймгийн Эмпати сургуулийн 11С ангийн сурагч М.Энхжин
🥉 Гутгаар байр — Сонгинохайрхан дүүргийн Тольт сургуулийн 12Б ангийн сурагч М.Гэгээнсайхан
🏅 Тусгай байр — МУИС-ийн харьяа Завхан аймаг дахь Ерөнхий боловсролын сургуулийн 11А ангийн сурагч Ю.Ариунгоо
🎓 ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН АНГИЛАЛ
🥇 Тэргүүн байр — Монголын Үндэсний Их Сургуулийн 5 дугаар курсийн оюутан А.Хонгорзул
🥈 Дэд байр — Герман-Монголын Ашигт Малтмал, Технологийн Их Сургуулийн 1 дүгээр курсийн оюутан Э.Амарсанаа
🥉 Гутгаар байр — Санхүү, эдийн засгийн их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан С.Тэгшжаргал
🏅 Тусгай байр — Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн 3 дугаар курсийн оюутан Б.Буяндэлгэр
👏 Уралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт сурагч, оюутнууддаа болон хамтран ажилласан их, дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиуддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн уралдаанд оролцож, мэдлэг, үзэл бодол, бүтээлч сэтгэлгээгээрээ өрсөлдсөн гадаад оюутнууддаа баярлалаа.
Шалгарсан сурагч, оюутнууддаа халуун баяр хүргэж, сурлага, эрдэм шинжилгээ, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье! 🌟
Ивээн тэтгэгч: Хас банк
Зохион байгуулагч: БССА, СШУТ, ОУС
#WorldEthicsDay2026 #ДэлхийнЁсЗүйнӨдөр2026 #ШударгаСуралцахуй #UFEInternationalSchool #АкадемикШударгаБайдал

