Logo
UFE
2026-10-23

СЭЗИС Дэлхийн ёс зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

СЭЗИС Дэлхийн ёс зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

СЭЗИС-ийн хамт олон 2026 оны  10  сарын 21-ий лхагва гарагт Дэлхийн ёс зүйн өдрийг 5 дахь жилдээ ШИЙДВЭР БҮРД ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭЕ уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү үйл ажиллагаанд 200 гаруй багш, ажилтан оюутан оролцсоноос гадна дэмжигч, түншлэгч байгууллагын зочид төлөөлөгчид оролцлоо.  

Дэлхийн ёс зүйн өдрийн үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагын хүрээнд “Хиймэл оюунтай суралцаж, ажиллах нь: Юуг хүн өөрөө шийдэх вэ” асуудлыг хөндөж, олон нийтийн санаа бодлыг сонсох, мэдлэгээ хуваалцах, мэдээлэл түгээх, ёс суртахуунлаг нийгмийн төлөө хамтрах, түншлэх зорилгоор панел хэлэлцүүлэг зохион байгуулав. 

Энэ жилийн Дэлхийн ёс зүйн өдрийн үйл ажиллагааг ХАСБАНК дэмжин ажилласнаас гадна СЭЗИС-ийн БССА, СШУТ, ОУС хамтран зохион байгууллаа.