СУДАЛГААНЫ ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС)-аас эрхлэн гаргадаг “Mongolian Journal of Economic Review” эрдэм шинжилгээний сэтгүүл нь шинэ дугаартаа эрдэмтэн, судлаач, бодлого боловсруулагч, салбарын мэргэжилтнүүдийн өгүүллийг хүлээн авч байна.
Сэтгүүлийн тухай
“Mongolian Journal of Economic Review” нь хөндлөнгийн хянан магадалгаатай, https://www.mongoliajol.info/index.php/MJER цахим платформд албан ёсоор нэгдсэн, өгүүлэл бүр Digital Object Identifier (DOI) дугаартай нийтлэгддэг, EBSCO олон улсын мэдээллийн санд индексжсэн эрдэм шинжилгээний сэтгүүл юм.
Судалгааны өгүүллийн хамрах хүрээ
- Эдийн засаг
- Бизнес, менежмент
- Санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалт
- Тогтвортой хөгжил, стратеги, бодлого судлал
- Салбар дундын эдийн засгийн судалгаа
Судалгааны онол–практикийн уялдаа, арга зүйн үндэслэл сайтай, өгөгдөлд суурилсан шинжилгээ бүхий өгүүллийг онцгойлон дэмжинэ. Өгүүллээ англи хэлээр ирүүлэх боломжтой. Өгүүлэлд тавигдах шаардлага,
- Урьд өмнө хэвлэгдээгүй,
- Бусад сэтгүүлд давхар ирүүлээгүй,
- Зохиогчийн эрх болон судалгааны ёс зүйн зөрчилгүй,
- Сэтгүүлийн бичиглэл, бүтэц, судалгааны арга зүйн шаардлагыг бүрэн хангасан байна.
Өгүүлэл бүрийг сэтгүүлийн редакцын зөвлөлийн шийдвэрийн дагуу давхар нууцлалтай хянан магадалгаа (double-blind peer review)-д хамруулна.
Хугацаа:
Өгүүлэл хүлээн авах: 2025 оны 12 дугаар сарын 15 – 2026 оны 2 дугаар сарын 28
Хөндлөнгийн хянан магадалгаа: 2026 оны 3 дугаар сарын 3 – 4 дугаар сарын 3
Засвар, сайжруулалт: 2026 оны 4 дугаар сарын 05 – 4 дүгээр сарын 20
Хэвлэлтэд бэлтгэх, хэвлэн нийтлэх: 2026 оны 4 дүгээр сарын 21 – 5 дугаар сарын 21
______________________________________
Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах дэлгэрэнгүй шаардлага, ирүүлэх зааврыг дараах цахим хуудаснаас авна уу: Submissions | Mongolian Journal of Economic Review
Холбоо барих: И-мэйл: mjer@ufe.edu.mn
Утас: +976 9914 2519
“Mongolian Journal of Economic Review”
Сэтгүүлийн редакцын зөвлөл

