СЭЗИС болон ХААН БАНК хамтын ажиллагаагаа стратегийн түвшинд өргөжүүлэх талаар санал солилцлоо

СЭЗИС болон ХААН БАНК хамтын ажиллагаагаа стратегийн түвшинд өргөжүүлэх талаар санал солилцлоо
Санхүү эдийн засгийн их сургууль Хаан банктай хамтын ажиллагаагаа стратегийн түвшинд буюу нийгмийн хариуцлагын хүрээнд бүх нийтэд боловсролыг түгээх, тогтвортой хөгжлийн зорилгыг хамтран биелүүлэхэд оюутан залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.
Мөн тус уулзалтын үеэр 2024-2025 оны улиралд Оюутны сагсан бөмбөгийн лигийн тоглолтуудад амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн СЭЗИС-ийн сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийг ивээн тэтгэсэнд Хаан банкны хамт олонд талархлаа илэрхийлж, тус банкны 34 жилийн ойг тохиож буйг илтгэсэн 34 дугаарын өмсгөл болон Оюутны лигийн хүрэл медалийг дурсгалаа.
#ufe_entrepreneur_university
#administrative_and_compliance_office
#ufe_partnership

