CESIM Бизнес Загварчлалын олимпиадад амжилттай оролцлоо

ШУТИС-ийн Менежментийн сургуулийн нэрэмжит "CESIM Бизнес Загварчлал"-ын олимпиад 2025 оны 12-р сарын 2-13-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Олимпиадад СЭЗИС, ШУТИС, ХААИС, MIU, Этүгэн сургуулиудын нийт 6 баг оролцсон ба Бизнесийн удирдлагын цагийн хөтөлбөрийн оюутнуудын UFE баг 0.905 оноогоор ГУРАВДУГААР байранд шалгарсан амжилт үзүүллээ.
Олимпиадын дүн:
- 1-р байр ХААИС, MULS MAZAALAI, 0.934 оноо
- 2-р байр ШУТИС, MUST TEAM, 0.912 оноо
- 3-р байр СЭЗИС, UFE, 0.905
UFE багийн удирдагч багшаар Бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш Б.Баярсайхан ажилласан ба багийн бүрэлдэхүүнд бизнесийн удирдлагын цагийн хөтөлбөрийн төгсөх курсийн оюутнууд О.Эмүжин, О.Бат-Ирээдүй, А.Нямжав нар оролцсон.
CESIM нь бизнесийн бодит орчны нөхцөл байдлыг хийсвэрлэн загварчилсан онлайн симуляци ба багууд үндэстэн дамнасан компанийн үйл ажиллагааг 8 жилийн туршид удирдаж, бизнесийн удирдлагын мэдлэгээ сорин, шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэх зорилготой. СЭЗИС-ийн бизнесийн удирдлагын бакалаврын үндсэн болон цагийн хөтөлбөртэй Business Strategy Game симуляцийг олон жил ашиглан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Олимпиадыг зохион байгуулсан ШУТИС-ийн Менежментийн сургуулийн хамт олонд талархлаа илэрхийлье. СЭЗИС-ийг төлөөлөн олимпиадад амжилттай оролцсон багш, оюутнууддаа мөн олимпиадад тэргүүлж 2026 онд болох Дэлхийн тэмцээнд оролцох эрх авсан ХААИС-ийн ЭЗБС-ийн "MULS MAZAALAI" багийнханд амжилт хүсье.

