Logo
UFE
2025-12-19

Ректорын нэрэмжит тэтгэлэгт олголоо.

Ректорын нэрэмжит тэтгэлэгт олголоо.

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь сурлагын өндөр амжилт гаргаж, судлан шинжлэх, шинийг эрэлхийлэх, асуудлыг шийдэх бүтээлч чадвартай, нийгэмд тустай сайн үйлс санаачлан, манлайлан зохион байгуулдаг тэргүүний шилдэг оюутнуудаа дэмжих зорилгоор 2003 оноос хойш Ректорын нэрэмжит тэтгэлгийг жил бүр олгож байна.
2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд бакалаврын хөтөлбөрийн нийт 5000 гаруй оюутнаас бусдыгаа манлайлсан шилдэг 80 оюутанд 152,259,000 төгрөгийн Ректорын нэрэмжит тэтгэлэгт олголоо.
Энэ удаагийн тэтгэлэгт оюутны 70% нь анх удаа шалгарч батламжаа гардан авлаа. 100%-ийн тэтгэлэг авсан Бизнесийн удирдлага мэргэжлийн 3-р курсийн оюутан Г.Маралгоо болон нийт тэтгэлэгт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
Тэтгэлэг гардуулсан Санхүү эдийн засгийн их сургуулийн ректор, удирдах зөвлөлийн гишүүн доктор, профессор Б.Мөнхбаяр, бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор, доктор, профессор Б.Мөнхзаяа, эдийн засаг, санхүүгийн албаны дарга Д.Өлзиймаа, бакалаврын сургалтын албаны дарга Н.Мөнхжаргал, бүртгэл, чанарын албаны дарга Ё.Жаргалтулга, бакалаврын сургалтын албаны орлогч дарга, доктор Ё.Доржсумъяа нартаа болон хамтран зохион байгуулсан бакалаврын сургалтын алба, бүртгэл чанарын алба, захиргаа нийцлийн албаны хамт олондоо баярлалаа.
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ
2025 он