Logo
UFE
2026-01-27

"Mongolian Journal of Economic Review" сэтгүүл дэлхийн нэр хүндтэй EBSCO Discovery Service нэгдсэн хайлтын системд индекслэгдлээ

"Mongolian Journal of Economic Review" сэтгүүл дэлхийн нэр хүндтэй EBSCO Discovery Service нэгдсэн хайлтын системд индекслэгдлээ

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн эрхлэн гаргадаг "Mongolian Journal of Economic Review" (MJER) эрдэм шинжилгээний сэтгүүл нь олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны дэлхийн тэргүүлэх хайлтын систем болох EBSCO Discovery Service (EDS)-д албан ёсоор индекс хийгдэх гэрээг байгууллаа.

Эрдэм шинжилгээний сэтгүүл EBSCO Discovery Service (EDS)-д индекслэгдэх нь тухайн сэтгүүлийн хувьд маш том амжилт юм. Энгийнээр хэлбэл, энэ нь тус хайлтын системийг ашигладаг дэлхий даяар нийт 16,000 гаруй их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, нийтийн болон бизнесийн байгууллагуудын хэрэглэгч нарт ашиглах боломжийг бүрдүүлнэ.

Энэхүү үйл ажиллагаа нь дараах ач холбогдолтой:

· Олон улсын хүлээн зөвшөөрөлт: Судлаачдын бүтээлийн үнэ цэн, хандалт нэмэгдэж, эшлэгдэх магадлал өснө.

· Хамтын ажиллагааны шинэ боломж: Монголын эдийн засгийн судалгаанууд дэлхийн эрдэмтдийн хараанд өртөж, олон улсын хамтарсан судалгаа хийх үүд хаалга нээгдэнэ.

· Чанарын баталгаа: СЭЗИС-ийн эрдэм шинжилгээний ажлын чанар, чансааг олон улсын түвшинд баталгаажуулсан чухал алхам боллоо.

Эрдэм шинжилгээний сэтгүүлийн чанарыг олон улсын түвшинд хүргэх, онлайн хэлбэрээр түгээх, редакцын багийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй зөвлөгөө, мэргэжлийн дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Mongolia Journals Online (MongoliaJOL) хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 Mongolian Journal of Economic Review