Logo
UFE
2026-02-02

СЭЗИС-ийн оюутнуудын баг БНСУ-д болсон “Олон Улсын Бизнес Төлөвлөгөөний Тэмцээн 2025”-д амжилттай оролцоод, эх орондоо ирлээ.

СЭЗИС-ийн оюутнуудын баг БНСУ-д болсон “Олон Улсын Бизнес Төлөвлөгөөний Тэмцээн 2025”-д амжилттай оролцоод, эх орондоо ирлээ.

СЭЗИС-ийн оюутнуудын баг БНСУ-д болсон “Олон Улсын Бизнес Төлөвлөгөөний Тэмцээн 2025”-д амжилттай оролцоод, эх орондоо ирлээ.

Санхүү Эдийн Засгийн Их сургууль нь БНСУ-ын Дэжон хотод байрлах Солбридж олон улсын бизнесийн сургуультай хамтран 2014 оноос хойш Бизнесийн удирдлага, Санхүү, Маркетинг мэргэжлүүдээр Олон улсын хамтарсан 2+2 бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус сургууль нь боловсролын өндөр чанар стандарт шаардлагыг бүрэн хангаж AACSB олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн бөгөөд АНУ-ын сургалтын хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж англи хэл дээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Нийт оюутнуудын 80% гадаад оюутнууд бөгөөд дэлхийн 64 орноос суралцахаар ирдэг байна.

Солбридж Олон Улсын Бизнесийн сургуулиас жил бүр зохион байгуулдаг “Олон Улсын Бизнес Төслийн тэмцээн”-д СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын хөтөлбөрийн оюутнуудын баг 2016 оноос хойш жил бүр оролцож байгаа ба жил бүр тэмцээний цар хүрээ нэмэгдэж, энэ удаа 22 улсын баг оролцлоо.

Тэмцээний I шат 2025 оны 9 сард зохион байгуулагдсан ба нийт 22 улсаас 45 баг оролцож дараагын шатанд Энэтхэг, Мексик, Солонгос, Спани зэрэг 11 орны 11 баг шалгарсан. БНСУ-ийн Дэжон хотод зохион байгуулагдсан тэмцээний II шатанд Lake Materials компанийн кейс даалгаврын хүрээнд, багийн илтгэл бэлтгэж танилцуулсан ба нийт илтгэлийн оноогоор:

  • Тэргүүн байранд ШриЛанка;
  • Дэд байранд Азербажан;
  • Гутгаар байранд Морокко улсын багууд шалгарсан байна.

Нийт кейс, илтгэлийн оноогоор СЭЗИС-ийн Хатад баг Дөрөвдүгээр байранд шалгарч, Багийн танилцуулга бичлэгийн уралдаанд ТЭРГҮҮН байранд шалгарлаа.

Сургуулийнаа төдийггүй улс орныхоо нэрийг өндөр өргөн тэмцээндээ амжилттай оролцоод ирсэн Хатад багийн гишүүд А.Дэлгэрмаа, Б.Дэлгэрмаа, Э.Ганди, удирдагч багш Бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш Э.Цовоо нартаа баяр хүргэе.

СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхим