СЭЗИС-ийн оюутнуудын эрхийн чиглэлээр хамтран ажиллалаа

✅Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас 2025 онд оюутнуудын амьдрах, суралцах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр улсын хэмжээнд их, дээд сургуулийн дотуур байруудад хяналт шинжилгээ хийж байгаа бөгөөд энэ хүрээнд Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутны дотуур байранд хяналт шинжилгээ хийн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний зөвлөмжийг хүлээн авч ажиллаа.
✅Зөвлөмжийн биелэлттэй холбогдуулан Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор, дэд профессор Я.Цэлмэн СЭЗИС-ийн ректор, доктор, профессор Б.Мөнхбаяр, Эдийн засаг, санхүүгийн албаны дарга Д.Өлзиймаа, Төлөвлөлт, хүний нөөцийн албаны дарга Б.Ганзул нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар багш, оюутнуудын эрхийг хамгаалах, холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах, оюутанд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо.
Санхүү Эдийн Засгийн Их Сургууль/University of Finance and Economics

