Казакстан улсын Дээд боловсролын байгууллагын төлөөлөл СЭЗИС-т айлчиллаа

Бүгд Найрамдах Казакстан Улс болон Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Казакстан улсын Боловсролын яам, Дээд боловсролыг дэмжих үндэсний төв, Элчин сайдын яамнаас Монгол оюутан залуусыг тус улсад сургах, дотоодын их дээд сургуулиудтай хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Study in Kazakhstan” үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааг зохион байгуулагчдын зүгээс Монгол улсын шилдэг их дээд сургуулиудад айлчлал хийх хүсэлт гаргасны дагуу Санхүү эдийн засгийн их сургуулийн удирдлагын багийн төлөөлөл Казакстан улсын Дээд боловсролыг дэмжих үндэсний төвийн захирал тэргүүтэй Элчин сайдын яамны болон их дээд сургуулийн удирдлагын төлөөлөгчдийг 2026 оны 5 сарын 14-ний өдөр хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеээр хоёр улсын их дээд сургуулиадын дээд боловсролын тэргүүн туршлагыг харилцан солилцох, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш, оюутан солилцох боломжийн тухай санал солилцож, Санхүү эдийн засгийн их сургууль болон Аманжоловын нэрэмжит Зүүн Казахстаны их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

