Logo
UFE
2026-05-28

СЭЗИС-ийн Хос хөтөлбөр

СЭЗИС-ийн Хос хөтөлбөр

“Нэг хугацаанд — хоёр мэргэжил — хоёр диплом”

СЭЗИС-ийн Хос хөтөлбөр нь хоёр өөр мэргэжлээр зэрэг суралцаж, салбар дундын мэдлэг, ур чадвар эзэмшин, бакалаврын хоёр дипломтой төгсөх боломжийг олгодог онцлог сургалтын хэлбэр юм.

📌 Үндсэн мэдээлэл

💳 Нэг кредитийн төлбөр: 310,000 төгрөг

🤝 Хос хөтөлбөрийн сонголтууд

1️⃣ Эрх зүй + Санхүүгийн удирдлага

⏳ Суралцах хугацаа: 4.5–5 жил
📚 Кредит: 137 + 36
📌 Элсэлт: Нийгмийн тухай мэдлэг + Англи хэл /дундаж 580-аас дээш/

Банк, санхүүгийн байгууллагад эрх зүй, санхүүгийн хос мэдлэгтэй мэргэжилтний эрэлт өндөр байдаг. Гэрээ, эрх зүй, санхүүгийн агуулгыг хослуулан эзэмших боломжтой.

2️⃣ Эрх зүй + Нягтлан бодох бүртгэл

⏳ Суралцах хугацаа: 4.5–5 жил
📚 Кредит: 137 + 36
📌 Элсэлт: Нийгмийн тухай мэдлэг + Англи хэл /дундаж 580-аас дээш/

Хуульч мэргэжилтэнд санхүү, бүртгэлийн мэдлэг зайлшгүй шаардлагатай. Хос мэргэжил нь олон салбарт хөрвөн ажиллах боломжийг нэмэгдүүлнэ.

3️⃣ Аялал жуулчлал + Нягтлан бодох бүртгэл

⏳ Суралцах хугацаа: 4.5–5 жил
📚 Кредит: 120 + 37
📌 Элсэлт: Англи хэл + Ур чадварын шалгалт

Аялал жуулчлалын салбарт санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэдлэгтэй мэргэжилтний хэрэгцээ өсөн нэмэгдэж байна.

4️⃣ Аялал жуулчлал + Зочлох үйлчилгээний менежмент

⏳ Суралцах хугацаа: 4.5–5 жил
📚 Кредит: 120 + 37
📌 Элсэлт: Англи хэл + Ур чадварын шалгалт /дундаж 510-аас дээш/

Аялал жуулчлал болон зочлох үйлчилгээний салбарын хос мэдлэгтэй, олон улсын түвшний мэргэжилтэн бэлтгэнэ.

5️⃣ Маркетинг + Санхүү, банк

⏳ Суралцах хугацаа: 4.5–5 жил
📚 Кредит: 120 + 37
📌 Элсэлт: Математик + Англи хэл /дундаж 580-аас дээш/

Маркетинг болон санхүүгийн хос мэдлэг нь бизнесийн байгууллагуудад өндөр эрэлттэй бөгөөд өгөгдөл, хэрэглэгч, санхүүгийн шийдвэрийг хамтад нь ойлгох боломжийг олгоно.

🌟 Хос хөтөлбөрийн давуу тал

✓ Хоёр мэргэжлийн диплом нэгэн зэрэг эзэмшинэ

✓ Ажлын байранд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ

✓ Олон салбарт хөрвөн ажиллах боломжтой

✓ Суралцах явцдаа хос хөтөлбөр нэмэх боломжтой

✓ Хичээлийн төлөвлөгөө уялдаатай тул цаг, төлбөр хэмнэнэ

✓ Салбар дундын мэдлэг, ур чадвар эзэмшинэ

📞 Холбоо барих

📱 Утас: 85058035
📧 Имэйл: bachelor-program@ufe.edu.mn
🌐 Бүртгэл: admission.ufe.edu.mn

💙 Double the Knowledge. Double the Opportunity.
🚀 Future Starts at UFE