Төрийн банкны Зээлийн газар, Бизнес инкубатор төвийн захиалгаар СЭЗИС-э багш нарын баг Сэлэнгэ аймгийн Мандал сумын жижиг дунд бизнес эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа

Төрийн банкны Зээлийн газар, Бизнес инкубатор төвийн захиалгаар Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн багш нарын баг Сэлэнгэ аймгийн Мандал суманд 5 дугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдэд “Зах зээлд чиглэсэн ХАА бизнес: Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” сэдэвт сургалт, чуулга уулзалтыг амжилттай хамтран зохион байгууллаа.
Төрийн банкнаас хэрэгжүүлсэн энэхүү хөтөлбөр нь орон нутгийн бизнес эрхлэгчдэд зөвхөн түүхий эд бэлтгэхээс гадна бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх арга технологийг эзэмшүүлэх, зах зээлд үр ашигтай борлуулах болон санхүүгийн төлөвлөлтөө оновчтой хийх замаар бизнесээ тогтвортой удирдахад нь шаардлагатай мэдлэг, практик дэмжлэг үзүүлэхэд чиглэлээ.
45 жижиг дунд бизнес эрхлэгчдийг хамруулсан сургалтаар зах зээлийн эрэлтэд нийцсэн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, нэмүү өртөг шингээх, маркетинг, санхүүгийн төлөвлөлт хийх болон бизнес төлөвлөгөө боловсруулах чиглэлийн мэдлэг, чадвар хөгжүүлсэн юм.
#ufe_entrepreneurship_university
#entrepreneurship_institute

